|
Видео

Шинэ мэдээ

Банк бус санхүүгийн байгууллагууд нийгмийн хариуцлагыг үлгэрлэв

Банк бус санхүүгийн байгууллагууд нийгмийн хариуцлагыг үлгэрлэв

Монголын банк бус санхүүгийн байгууллагууд амжиргааны түвшин доогуур 1,000 өрх цүнх, хичээлийн хэрэглэл бэлэглэсэн уламжлалт арга хэмжээг нээхдээ Санхүүгийн зохицуулах хорооны дэд дарга Д.Баярсайхан эх орны ирээдүй болсон эдгээр нийт хүүхэд багачуудад сурлагын амжилт хүсэж, нийгмийн хариуцлагатай аж ахуйн нэгжүүдэд талархал илэрхийлэв. 

Монголын банк бус санхүүгийн байгууллагуудын холбоо (МББСБХ)-ноос жил бүрийн хичээлийн жилийн өмнө зохион байгуулдаг "1000 цүнх аян”-ыг энэ удаа холбооны гишүүн 30 гаруй байгууллагууд дэмжин оролцов. Энэ жил олон хүүхэдтэй, орлого бага 1100 гаруй өрхийг хороодоос түүвэрлэн 1-5 дугаар ангийн хүүхдүүдэд цүнх, иж бүрэн хичээлийн хэрэгслийг хичээлийн шинэ жил эхлэхээс урьтаж гардуулан өгсөн юм.

Амьжиргааны түвшин доогуур айл өрхийн төсөвт дэмжлэг үзүүлж, хүүхдийн сурч боловсрох, эрдэм боловсрол эзэмших чин хүслийг төрүүлэх урам зоригийг нь бадраах зорилготой тус аян гуравв дахь жилдээ зохиогдож буй бөгөөд нийгмийн сайн сайхны төлөө хүмүүсийг нэгтгэн, эерэг санал санаачилгыг гаргаж, үр дүнг үзүүлэхэд ач холбогдол нь оршдог юм.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler