Видео
Шинэ мэдээ
”Сентерра Гоулд”-ын дөрвөн лицензийг цуцлав
Тэгвэл энэхүү маргааны эцсийн шийдвэр гарч Сентерра Гоулд ХХК-ийн эзэмшсэн дөрвөн ашиглалтын тусгай зөвшөөрлийг цуцлуулж чадлаа. 2018 оны 06 сарын 07-ны өдөр Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд өдрийн 14 цагаас эхэлсэн шүүх хуралдааны эцсийн тов 19 цагийн үед гарлаа. Энэхүү үйлд сэтгэл зүрхээрээ хамт байж, өнөөдрийг хүртэл уйгагүй тэмцэлдэж, эх орон газар нутгаа авран хамгаалж чадсан нийт Монголчууддаа гүнээ талархал илэрхийлье. Булган сүүл дагуулсан Ноён хайрханы лус савдаг ивээж эх орны ариун хөрсөөр хэвээр үлдээх хувь заяаг бидэнд олголоо. Энэ мэтээр Монгол улсын бүхий л газар нутаг гадны хүүр тоноочдын гар хөлөөс амь бүтэн, агаар цэвэр мултрах болтугай...
Элэг зүрхнээс уяатай
Энхрий Монгол нутаг минь
Эцэг эхээс заяатай
Эрднийн алтан өлгий минь...
Эх сурвалж www.wikimon.mn
