|
Видео

Шинэ мэдээ

Архангай аймгийн Өндөр-Улаан суманд эсгийний үйлдвэр ашиглалтанд оров


Архангай аймгийн Өндөр-Улаан суманд эсгийний үйлдвэр ашиглалтанд оров

Архангай аймгийн Өндөр -Улаан сумын сумын уугуул Г.Ариунбаатар, М.Мөнхбаяр нар хамтран тус үйлдвэрийн үйл ажиллагааг эхлүүлсэн аж.  Тэд үйлдвэрийн тоног төхөөрөмжөө 25 сая төгрөгөөр авсан бөгөөд эсгий үйлдвэрлэлээ эхлүүлэхээр сумын сум хөгжүүлэх сангаас 10 сая төгрөгийн зээл авчээ.

Тэд өөрсдөөсөө гадна хоёр ч хүнийг ажлын байраар хангаж байгаа. "Эсгий 5м20см-ийн урттай, чанар сайтай ба нэг бүрийн үнэ нь 47,000 төгрөг. Сум орон нутагт борлуулалт сайн. Цаашид энэ хэвээр үргэлжилбэл үйлдвэртээ ажилчин нэмж авна" хэмээн залуус ярьж байна. Г.Ариунбаатар, М.Мөнхбаяр нар эсгийний үйлдвэрлэлээ тогтмолжуулах үүднээс төлөөлөгчийн эрх авч малчдаас хонины ноосыг зах зээлийн үнээр авдаг байна. Өнөөдрийн байдлаар өдөрт 10 эсгий гаргах хүчин чадалтай ч ноосны хэмжээнээс хамааран 3-4 эсгий хийж байгаа аж. Цаашид ч нэмэгдүүлнэ гэж байна.

Уг эсгийний үйлдвэр нь сумынхаа иргэдийн эсгийний хэрэглээг бүрэн хангаад зогсохгүй Улаанбаатар хотын эсгийний худалдааны газруудтай гэрээ байгуулжээ.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler