|
Видео

Шинэ мэдээ

“Лалын улс”-ынхан Цагаан ордныг дэлбэлнэ гэж сүрдүүлж байна


Алан хядагч "Лалын улс” зэвсэгт бүлэглэлийнхэн АНУ-д халдана, Цагаан ордныг дэлбэлнэ гэж сүрдүүлсэн дүрс бичлэг илгээж байна хэмээн гадаадын хэвлэлүүд мэдээллээ. Дүрс бичлэг дээр автомат буу барьсан сахалтай эр ингэж заналхийлсэн байна.
"Лалын улс зэвсэгт бүлэглэлийн ингэж заналхийлсэн дүрс бичлэгийн хагасыг л хүлээн авсан. Үл таних хоёр эрэгтэй Франц улс бол эхний золиос байсан, дараа нь АНУ болно гэж ярьж байна” хэмээн телевизийн Fox News телевиз мэдээлжээ.
Дүрс бичлэгийг америкийн Ойрхи дорнод хариуцсан мэргэжилтнүүд англи хэл дээр орчуулсан гэж телевиз мэдээлж байна.

Арваннэгдүгээр сарын 13-нд францын нийслэл Парист цуврал халдлага болж 129 хүн амь үрэгдэж 350 хүн шархадсан юм. Хэсэг хүн зоогийн газарт гал нээсэн бол Герман, Францын багуудын нөхөрсөг тэмцээнд болж байсан цэнгэлдэх хүрээлэнгийн дэргэд гурван ч удаа дэлбэрэлт болсон юм. Мөн "Батаклан” театрт болж байсан рок концертын үеэр гал нээж хүмүүсийг барьцаалсан юм.

Эх сурвалж: www.assa.mn

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler