|
Видео

Шинэ мэдээ

Францад онц байдлыг гурван сараар сунгаж болзошгүй

Францын Ерөнхийлөгч Ф.Олланд тус улс дахь онц байдлын дэглэмийг гурван сар хүртэл хугацаагаар сунгахаар төлөвлөжээ. "Онц байдлын дэглэмийг сунгаснаас хойш хоёр хоногийн дотор уг шийдвэрийг парламентаас батлах ёстой. Энэ асуудлыг Ерөнхийлөгчтэй уулзах үеэр ярилцсан” хэмээн Францын Сенатын тэргүүн ярьсан байна.

Мөн Францын цэргийн нисэх хүчин Сири дэх "Исламын улс” бүлэглэлийн гол байршлуудыг агаараас бөмбөгдсөнийг тус улсын Зэвсэгт хүчний төлөөлөгчид мэдэгджээ.

Францын цэргийнхэн Парист үйлдсэн халдлагын хариуд "Исламын улс” бүлэглэлийнхний албан бус нийслэл гэж үздэг Сирийн Ракка хотын ойролцоо байрлах цэргийн удирдлагын төв, сургалтын байрыг нь бөмбөгдсөн аж. Алан хядагчид Парист өнгөрсөн баасан гаригт цуврал халдлага үйлдсэнээс нийт 130 гаруй хүн амь насаа алдсан билээ. Уг хэргийг "Исламын улс” алан хядах бүлэглэл зохион байгуулсан хэмээн үзэж буй юм.

Францын цэргийн нисэх хүчин өнгөрсөн есдүгээр сараас эхлэн Сири дэх "Исламын улс” бүлэглэлийн байршилд агаарын цохилт өгч эхэлсэн. Франц нь АНУ-ын заавраар Ливийг бөмбөгдөхөд гол үүрэг гүйцэтгэсэн улс юм. Мөн АНУ-тай хамтран Б.Асад тэргүүтэй Сирийн хууль ёсны Засгийн газрын цэргүүдийг бөмбөгдөхөөр 2013 онд зэхэж байсан билээ.

Тухайн үед Оросын талаас Сири дэх химийн зэвсгийг устгах талаар дипломат санаачилга гаргаж, тус бүс нутагт цэргийн хөлөг онгоцуудаа илгээсний хүчинд АНУ уг төлөвлөгөөнөөсөө татгалзаж, Франц улс ганцаардсан түүхтэй. Гэсэн ч Францын тусгай анги нэгтгэлийнхэн Катар, Саудын Араб, Туркийн тусгай албадтай мөр зэрэгцэн Сирийн сөрөг хүчнийхэн, хэт даврах бүлэглэлүүдэд дэмжлэг үзүүлж, зэвсэг хэрэгсэл нийлүүлдэг гэж ажиглагчид үздэг.

Д.Болд

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler