|
Видео

Шинэ мэдээ

Хакерууд Лалын улстай тэмцэнэ

192 хүний аминд хүрсэн Парисын халдлагын дараа  олон улсын хакеруудын бүлэг болох "Anonymous” хэт давруу үзэлтнүүдийн "Лалын улс” бүлэглэлтэй тэмцэж эхэлснээ мэдэгдлээ.

"Reuters” агентлагийн мэдээлж буйгаар, интернэтэд тавьсан дүрс бичлэгээр хийсэн мэдэгдэлдээ хакерууд "Лалын улс”-тай холбоотой сүлжээний эх үүсвэрүүдэд томоохон кибер халдлага зохион байгуулахаа амласан байна.

Дүрс бичлэгт "Anonymous”-ийн хакеруудын бэлгэ тэмдгээ болгосон XVII зууны үеийн Их Британийн хуйвалдагч Гай Фоксын багтай хүн хакеруудын нэрийн өмнөөс мэдэгдлийг уншжээ.

"Парисын халдлагуудыг зохион байгуулагчид шийтгэлгүй үлдэх ёсгүй” гэж "Anonymous”-ийн төлөөлөгч хэлсэн байна. "Бидний урьд нь явуулж байснаас хамгийн том ажиллагааг та нарын эсрэг эхлүүлэхээр төлөвлөж байна.

Дайныг хэдийн зарласан. Бэлэн байгаарай. Бид юуг ч уучилж чаддаггүй бас мартдаггүй. Террористууд та нарын эсрэг бид дайн зарлаж байна” гэж багтай хакер "Лалын улс”-ын террористуудад хандан хэлжээ.

Эх сурвалж: www.assa.mn

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler