"Лалын улс” босогчдын цэрэгжсэн бүлэглэл заналхийлсэн гэж АНУ-ын албаны хүмүүс сэжиглэж байгаа аж. Тус бүлэглэлтэй холбоотой байж магадгүй цахим хуудаст албан хаагчдын нэр, хаягийг жагсаан бичиж, тэднийг хөнөөнө гэж заналхийлсэн байжээ. "Лалын улс”-тай тэмцэх АНУ-ын ажиллагаанд оролцсон албан хаагчдын нэрс жагсаалтад багтжээ. Сири болон Иракийн газар нутгийн багагүй хэсгийг булаан эзэлсэн "Лалын улс”-ын босогчдыг дарахын тулд өнгөрсөн оны есдүгээр сараас хойш АНУ холбоотнуудынхаа хамт агаараас цохилт өгсөөр байгаа билээ.
Г.Доржханд montsame