|
Видео

Шинэ мэдээ

Х.Баттулгыг дахин барзайлгав

Өнгөрсөн аравдугаар сарын 30-ны шөнө өдөр Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Б.Батзаяаг цагдаагийнхан гэрээс нь барьж Цагдан хорих 461 дүгээр ангид хорьсон нь нийгэмд багагүй дуулиан дэгдээснээсээ илүүтэй нэг хүнийг тун сүрхий барзайлгаад авсан билээ.
 
Монголын улстөр, нийгэмд "Женко” нэрээрээ алдаршсан эрхэм Б.Батзаяагийн баривчилгааны дараахан буюу энэ сарын 02-нд УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэгийн хамт мэдээлэл хийхдээ "Цагдаагийнхан эхлээд мэдээллээ хийг.
 
Тавантолгойг тойрсон зохион байгуулалттай асуудлууд хөврөх байх. Нарийн царигтай холбоотой асуудлаар улс төрийн бүлэглэлүүдийн эрх мэдлийн төлөөх тэмцэл юм. УИХ-ын нийт 40 гишүүн Тавантолгойг ашиглах тогтоолын төслийг өргөн барина" гэсэн билээ. Тэгвэл өнгөрсөн баасан гарагт суллагдаад байсан Б.Батзаяаг "Бусадтай бүлэглэн их хэмжээний мөнгө угаасан байж болзошгүй” гэх үндэслэлээр дахин хорьж "Женко”-г дахиад л барзайлгачихав.
 
Б.Батзаяаг батлан даалтад гаргахад түүний нагац ах, Үндсэн хуулийн цэцийн гишүүн П.Очирбат нар онцгой үүрэг гүйцэтгэсэн ч яах аргагүй хорьж шалгах асуудал байсан бололтой. Нэгэн эрхмийг дахин тун сүрхий барзайлгасаар буцаагаад хорьчихдог юм байна. 
 
Эх сурвалж:

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler