| |
Авлигатай тэмцэх ариун ажил улс төрийн шоу болж Монголын нийгмийг хагаралдуулах ёсгүй
Сүүлийн хэд хоног нийгмийг донсолгосон дуулиан шуугиантай баривчилгаа ойр ойрхон боллоо. Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийнхэн Зам тээврийн яамны төрийн нарийн бичгийн дарга асан, "Монголын төмөр зам” төрийн өмчит компанийн ТУЗ-ийн дарга асан Б.Батзаяаг шөнө гэрээс нь баривчилсан. Батзаяа болон түүний хань хамсаатан гэгдэх нөхдийг Эрүүгийн хуулийн 148.4 буюу зохион байгуулалттайгаар бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж, улсад их хэмжээний хохирол учруулсан, зохион байгуулалттайгаар мөнгө угаасан гэх үндэслэлээр цагдан хориод байгаа. Тэрхүү дуулиан ид мандаж байтал Авлигатай тэмцэх газраас Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Эрүүл мэнд, спортын яамны сайд, МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамбыг бусдаас их хэмжээний хахууль авсан байж болзошгүй хэмээн албан өрөөнөөс нь баривчилсан.
Авлигатай тэмцэх бол зөв зүйтэй, нийгэм эрүүл байхад гол нөлөө үзүүлдэг сайн ажил. Тухайн улс орон үүнийг хийж хэрэгжүүлж байх хэрэгтэй. Одоогоос арван жилийн өмнө буюу 2005 онд манай улс НҮБ-ын авлигын эсрэг конвенцид нэгдэн орсон. Уг конвенцийг соёрхон баталснаар Авлигын эсрэг хуулийн дагуу Авлигатай тэмцэх газар байгуулагдан үйл ажиллагаагаа эхлүүлсэн. "Авлигатай тэмцэж шударга ёсыг тогтоон хөгжил дэвшилд хүрнэ” хэмээн тус газрынхан бодлого чиглэлээ тодорхойлсон байдаг. Үнэндээ ч авлигаас үүдэн төр засаг эдийн засгийн хувьд ард түмэндээ ижил тэгш үйлчлэх зарчим алдагддаг. "Авлига, хээл хахууль нь нийгэм, эдийн засгийн тогтвортой байдалд аюул занал учруулах, улмаар ардчиллын тогтолцоо, ёс зүйн үнэт зүйлс, шударга
баривчилсан.
Эл бүгд ихээхэн дуулиан үүсгэж, өнөөдөр манайд болж буй үйл явц шиг нийгмийн анхаарлын төвд байсан учир жишээ болгож байна л даа. Авлигатай тэмцэх газар юм уу, Эрүүгийн цагдаагийн газраас хэн нэгэн албан тушаалтныг шөнө дүлээр гэрээс нь, халуун хэвтрээс нь, мөн албан үүргээ гүйцэтгэж буй өрөөнөөс нь бөөнөөрөө очиж, сүрийг үзүүлэн баривчилдаг. Араас нь залгуулж хэвлэлийн хурал зарлан хүн бүхний сонорт хүргэнэ. Бүр нэг нийгмийг цочроож, айдас хүйдэст автуулан шаагиан, шуугиан болгох нь тэр. Баривчлагдан шорон руу ачигдсан нөхдийн хамтран зүтгэгчид, нам эвслийнхэн "Энэ бол цэвэр улс төрийн гүтгэлэг. Бид тэмцэнэ” гэж мэдэгдэнэ. Ийнхүү шил шилээ даран болж буй хэрүүл тэмцэл, өгөө аваа, өшөө хонзонд жижигхэн Монгол тэр чигтээ донслоод, байр сууцаа олохоо байх шиг санагдах боллоо.
Сүүлд өрнөсөн Батзаяа, Шийлэгдамбын
хагаралдуулж, нам эвсэл улс төрийн бүлэглэлүүдийг улам эв түнжин муутай болгон ан цав үүсгэж, улс төрийн хийрхэлд автсан нөхдийг улам турхирах боллоо. Авлигатай тэмцэх шударга ёсны төлөөх ариун ажил улс төрийн шоу болоод үндсэн зорилгоосоо хазайгаад ирэхээрээ ямар ч үр дүнгүй, үнэ цэнгүй санагдах нь мэдээж. 2013 оны зургадугаар сард Ерөнхийлөгчийн сонгууль болохын өмнөхөн Улсын мөрдөн байцаах газрын дарга, хурандаа Ц.Батсүх өөрийн биеэр мэдээлэл хийж Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд асан Ё.Отгонбаярын эхнэр О.Эрдэнэсолонгыг цагдан хорьсныг зарласан. Түүний "Зоос”, "Голомт”, "Худалдаа хөгжлийн банк”-н дахь дансаар 2009-2013 оны хооронд нийтдээ 323 сая ам.доллар буюу 452 тэрбум гаруй төгрөгтэй тэнцэх их хэмжээний мөнгө байршсан нь тогтоогдсон гэв. Дараа нь Нийслэлийн прокурорын орлогч Ц.Батболд мөн Отгонбаярын эхнэрийн
байгаа нь сэжигтэй. Тэд тийм өө сэвгүй цэвэр хүмүүс үү. Ард түмний дунд хотын газрын мафи-аас аваад өөр юу юуны ч билээ дээ, баахан бүлэглэлүүдийн талаар ил далд яригддаг. Авлигын баривчилгаа газар авч байгаа энэ үед Ардын намын нөхдийн гэм буруутайг шалгаж, ард түмний хардлага сэрдлэгийг нэг тийш болгох нь зүйтэй байх. Ардын намын нөхдийг баривчлахгүй байгаад зогсохгүй харин ч эсрэгээрээ Ё.Отгонбаярын хэрэг хэрэгсэхгүй боллоо, Ерөнхий сайд асан С.Баярыг шалгасан. Г.Уянга гишүүний гаргасан гомдолд эрүү үүсгэх шаардлагагүй гэж зарлан өмгөөлсөн, хамгаалсан байдал бий болжээ. Хууль шүүхийнхний хувьд салхи эргэсэн бололтой. Тэд ирэх сонгуулиар Ардын нам ялалт байгуулж, засгийн эрхийг авах нь тодорхой гээд тал засан долигонож, хуучны зангаараа нялуун өнгөндөө орчихжээ.
Баривчилгаа хийх эрх бүхий байгууллагууд нь хоорондоо тэмцэлдэж буй мэт харагдана. Тухайлбал, Авлигатай тэмцэх газар нь Засгийн газрын гишүүдийг баривчилж байх юм. Засгийн газрын харьяа Эрүүгийн цагдаагийн Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс нь Их хурлын харьяаны хүмүүсийг баривчилж буй мэт харагдаад байгаа. Гансүх, Шийлэгдамбын хэрэг, саяын Батзаяагийн хэрэгт их тод анзаарагдлаа. Ухаандаа, Тавантолгойн ордыг ашиглах Их хурлын дүгнэлт гарч, тогтоолын төслийг Засгийн газарт хүргүүлэх явцад Эрүүгийн цагдаагийн газраас Батзаяаг баривчилсан нь санаандгүй биш гэж улстөрчид үзэж байгаа.
Өнөөдөр Монголын нийгэм төрийн албан хаагч-энгийн иргэд, авлигач-энгийн иргэд, олигархиуд-энгийн иргэд гээд хуваагдчихаж. Төр засаг нь тогтворгүй жижиг улс оронд энэ нь маш аюулт үзэгдэл. Хууль, хүчнийхний баривчилгаа улам дэврээж, өөгшүүлж байна. Нэг л мэдэхэд гэр хорооллын гудманд шуудайтай элсээр бэхлэлт баригдаж, иргэний дайн дэгдэх вий дээ.
Хүмүүс буруу зүйлд маш хурдан суралцдаг. Буруу зүйл нийгмийг яах ийхийн зуургүй өдөөж, босгоод ирдэг. Дээрээс нь шударга ёсны төлөө уриалан тэмцэж байгаа эх орончид дүүрэн байна. Тэд юм л бол төр засгийн эсрэг тэмцье, монголчууд аа босъё гэж турхирч байгаа. Эрх барьж буй намын нөхдийг ээлж дараалан баривчилж, Засгийн газрын гишүүдийг хорьж буй нөхцөл байдал төр засгийг муухай харагдуулж, ард түмэн ийм төрөөр яах юм гэлцэх боллоо. Эцэстээ төр засаг, ард түмэн хоёрын дунд хаос буюу хоосон зай бий болох нь.
Оросын удирдагч Путин "Авлигатай тэмцэж байгаагаа хэвлэл мэдээллээр битгий зарла. Улс төрийн шоу болгож болохгүй” гэх утга бүхий шийдвэр гаргасныг эргэн харахад маш зөв байжээ. Тэгэхээр авлигын хэргээр баривчлагдаж буй баривчилгааг нийгэмд шуугиан болгож дэврээлгүйгээр чимээ аниргүй хийвэл яасан юм бэ. Улс төрийн шоу хийхийн тулд авлигатай тэмцэж, үр дүнд нь нийгэм хагарч, талцаад байгаа юм биш үү. Энэ нь начир дээрээ авлигатай тэмцэхгүй байгаа мэт харагдаад байна. Ер нь тэгээд ард түмнээ талцуулж, улс төрийн шоу хийж байгаа мэт дүр зураг үзүүлэн авлигатай тэмцэх хэрэг байна уу.
Б.Батболд