![]() |
Видео
Шинэ мэдээ
Шинэ амьтанд нэр өгөх эрхийг худалдана

Мичиган мужийн их сургуулийн эрдэмтэн багш Эрик Мецлер дуудлага худалдаанаас олсон мөнгөө АНУ-ын Баруун хэсгийн үндэсний цэцэрлэгт хүрээлэнгүүдийг дэмжих зориулалттай нэгэн байгууллагад хандивлах бодолтой байгаа юм.
Уг байгууллага Мецлерын зарим нэг судалгааны ажлыг санхүүжүүлж байсан тул эрдэмтэн эр хариу барихаар шийджээ. "Би баян хүн биш. Тиймээс буяны үйлсэд их хэмжээний мөнгө хандивлах боломжгүй. Ийм учраас л би тэдэнд туслахын тулд өөрийнхөө тархийг ажиллуулж байгаа юм” гэж шавьж судлаач эр онцлов.
Гэхдээ нэр өгөх эрхийг худалдан авагч өөрт таалагдсан, дуртай нэрээ өгөх боломжгүй. Тэрбээр заавал ч үгүй Мецлертэй зөвлөлдөх хэрэг гарна. Дээр нь эдгээр шавьжнууд өөрийн гэсэн төрөл зүйлтэй болсон тул ганцхан нэр бүхий угтвар нэрийг өгөх боломжтой. Мөн шинэ нэр Олон улсын дүрэм журамд нийцэх ёстой. Түүгээр бол тухайн нэр уг амьтны зарим нэг хэв шинжүүдийг илэрхийлж байх ёстой юм.
Эх сурвалж www.wikimon.mn
