|
Видео

Шинэ мэдээ

Л.Эрдэнэчимэг гишүүн эмийн талаар туршлага судлаасай

Л.Эрдэнэчимэг гишүүн эмийн талаар туршлага судлаасай
"Монос” группийн харьяа эмийн сангийн эмзүйч 21 настай бүсгүй 16 нярайн аминд хүрэх шахсан мэдээлэл олны анхаарлын төвд байна. Өөрөөр хэлбэл, 23 нярайд нойрсуулах эмийг том хүний тунгаар өгч, үүнээс болж 16 нярай эмнэлэгт хүргэгдсэн билээ. Хүүхдүүдийн биеийн байдал сайжирсан ч энэ асуудал ингээд өнгөрөх зүйл биш билээ.

Түүнчлэн "Монос”-ынхон тус эмийг зөвшөөрөлгүй борлуулж байсан гэх мэдээлэл ч тарж байна. "Монос” групп бол УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэгийн ах дүү, гэр бүлийн бизнес. Тэрбээр, УИХ-ын гишүүн болоод бизнесээ нөхөр хүүхэддээ шилжүүлсэн гэдэг ч улс төрд орох замыг нь энэ бизнес нь бэлтгэж өгсөн гэдгийг олон хүн мэднэ. Тиймдээ ч бизнесээ бүр орхиогүй, энэ гэр бүлд хамааралтай байгаа юм. Гэтэл энд эмзүйчийнх нь хариуцлагагүй байдлаас болж 16 нярай үхэл амьдралын заагт байхад эрхэм гишүүн Канадад туршлага судалж яваа гэнэ.

УИХ-ын зарим гишүүдтэй хамт Канад улсын Бритиш Колумб мужийн хуулийн салбарын үйл ажиллагаатай танилцан, туршлага судалжээ. Өөрөөр хэлбэл, Канадад гэр бүлийн хүчирхийлэл ямар байдаг талаар судлаж, энэ талаархи мэдлэгээ зузаалж яваа гэнэ. Архи, тамхи, хүчирхийлэл гурваас өөр айдас дагуулсан нэг зүйл бол хууль бус эм, эмийн хяналтгүй байдал гэдгийг судлаад ирээсэй, эрхэм гишүүн. Эмийг ямар хяналттай байлгах талаар зөвхөн жороор олгодог болох, эмзүйч, эмч нар нь ямар чадвартай байдаг, эмийн сан ажиллуулдаг бол ямар үүрэг хариуцлага үүрдэг талаар Канад улс түүнд олон зүйл заах биз.

Тэгвэл хууль бусаар эм борлуулах, худалдах ямар гэмтэйг ухаарч, Эмийн талаар төрөөс баримтлах бодлогыг батлуулах гэж үхэн хатан тэмцэх ч юм билүү. Яг Тамхины тухай хуулийг цээжээрээ хамгаалсан шиг ээ.
Монголын мэдээ

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler