|
Видео

Шинэ мэдээ

Иргэдийг элэгний шинжилгээнд үнэгүй хамруулж эхэллээ

Нийслэлийн халамж үйлчилгээний газар, Монгол элэгний эмгэг судлалын холбоо, Хаппи веритас” оношилгооны төвүүд хамтран  ажиллахаар болжээ. Ингэхдээ нийслэлийн зорилт бүлгийн иргэдэд  B, C вирус, элэгний хатуурлыг тодорхойлох FibroScan шинжилгээг үнэ  төлбөргүй хамруулахаар болсон байна. Энэхүү үнэ  төлбөргүй шинжилгээг өнөөдрөөс эхэлж хийж эхэлсэн аж. Шинжилгээ энэ сарын 31 хүртэл хийгдэнэ. 


Нийт 1000 иргэнийг хамруулна
Энэ талаар Нийслэлийн халамж үйлчилгээний газрын дарга  Ч.Очирхүүгээс дараахь зүйлийг тодрууллаа.

-Шинжилгээнд хамрагдах иргэдийг хэрхэн сонгож байна вэ? 

 - Шинжилгээнд  хамрагдах иргэдийг 9 дүүргээс сонгоно. Ингэхдээ өрхийн эмнэлгийн  мэдээллийн санд байгаа 1-6 түвшингийн иргэдийг хамруулж байна. Нийт 1000 иргэнийг хамруулна. Хамрагдах иргэдийн тоог өчигдөр гаргаж, хамрагдсан иргэдэд эрхийн бичиг олгосон. Шинжилгээнд хамрагдах иргэд дүүрэг дүүргээр орно.  Тухайлбал, энэ сарын 1-7-ны хооронд БГД-ийн иргэд хамрагдана. 

-Нэг хорооноос хичнээн иргэд хамрагдах вэ?

-Нэг хорооноос 5-6 хүнийг хамруулна. Шинжилгээ хийх лабораторийн хүчин чадал нь өдөрт 35-40 хүн. Иймээс хүчин чадлаас хамаарч иргэдээ хувиарласан.

 -Шинжилгээг төлбөртэй хийвэл хэд байдгийг судалж үзсэн үү?

-Шинжилгээг төлбөртэй хийвэл 70 мянган төгрөгөөр хийдэг гэсэн.

 
Н.Алт

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.