|
Видео

Шинэ мэдээ

4-09-2024, 18:10

Ангараг дээр ус УРСАЖ байна

Ангараг дээр ус УРСАЖ байна

 

Өнөөдрийн турш хүн төрөлхтөн НАСА юу хэлэх гэж байгааг чих тавин чагналаа. Харин тэд бидэнд хэлэх гэсэн тун чухал нэг мэдээллийг та гарчиг дээрээс уншсан байх.

 

Тийм ээ, үнэхээр тэр цаана байгаа улаан гариг дээр ус урсаж байгаа аж. Гэхдээ дулааны улиралд буюу бидний нэрлэдгээр "Зун”-ы улиралд ус урсдаг болохыг тэд илрүүлжээ.

 

Харин гаригийн гадаргуун температур буурч, "Намар”-ын улирал ирэхэд урсаж байгаа ус хатаж, ширгэдэг юм байна. Ийнхүү Улаан Нүдэн гариг дээрээс урсаж байгаа ус илрүүлсэн нь бид Ангарагийн аль хэсгээс амьдралын ул мөр хайх ёстойг зааж өгсөн хэрэг юм.

Түүнчлэн хамгийн баталгаатай яригдаж байгаа 2030 онд анхны хүмүүсийг Ангараг тийш илгээх төслийн хүрээнд сансрын нисэгчдийг тэнд хаана газардуулах нь бас л үүнтэй холбогдох аж.

 

Үүнээс өмнө нь бид Ангараг дээр ус "байсан” гэдгийг мэдэж авсан. Жишээ нь 1970-аад оны үед бид гаригийн гадаргуу дээрээс ус урсаж байсан ул мөрийг илрүүлсэн "чанар муутай” зургуудыг анх харж байжээ.

 

Харин технологийн хөгжил дээшилсээр бид тийш илгээсэн роботуудаас өөр олон зураг хүлээн авсан юм. Жишээ нь 2011 онд Ангарагийн тойрог замд ажиллаж буй НАСА-гийн хиймэл дагуул дулааны улиралд тун бага хэмжээний ус урсаж буйг илрүүлжээ.

 

Гэхдээ үүнийг RSL буюу махчлан орчуулбал "аар саархан налуу зураас” гэж тодорхойлсон учир ус урсаж байна гэж үзээгүй юм.

Харин одоо бидэнд мэдээлж буйгаар Ангараг дээр "Урсаж” буй ус нь гаригийн гадаргуугийн температур цельсийн -23 градусаас буурсан тохиолдолд л "гарч ирдэг” аж.

Гэхдээ их хэмжээний давс агуулсан учраас тэнд байгаа усны хөлдөх температур цельсийн 0 градусаас зөржээ. Тодруулбал манай цэнхэр гаригийн далайн ус хөлддөггүйтэй утга нэг юм.

 

Харин одоо эрдэмтэд "энэ” ус хаанаас гарч ирж байгааг тодруулах ажил хийнэ. Магадгүй Ангарагийн гадаргуу доор ус хөлдүү төлөвт оршин байгаад температурын зөрүү гарахад хайлж, урсдаг байж болох юм.

 

 

Эх сурвалж: НАСА


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler