|
Видео

Шинэ мэдээ

4-09-2024, 18:10

Хойд солонгосчууд наран дээр очжээ

Хойд Солонгосын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд тус улсын 17 настай сансрын нисгэгч залуу нарны гадаргуу дээр амжилттай газардаад, эх дэлхий дээр эсэн мэнд эргэж ирсэн хэмээн мэдээлэв. Энэ мэдэгдлийг тус улсын телевизийн төв сувгаар хийсэн байна. Сансрын нисгэгч Хунг Ил Хонг дэлхийн иргэдээс хамгийн анх нарны гадаргуу дээр амжилттай газардаж чадсан гэж уг мэдээнд өгүүлжээ.

Өндөр хэмийн нөлөөллөөс өөрийгөө аюулгүй болгох үүднээс мань хүн энэ аяллаа шөнө дунд хийсэн гэдгийг онцолсон аж. Нар руу нисээд ирэхэд тэр ердөө 18 цагийг зарцуулсан гэнэ шүү. Одоо Хунг Ил Хонг гэртээ харьчихсан бөгөөд баатар эр шиг л хүндлэгдэж байгаа юм. Тун удахгүй баатар сансрын нисгэгчийг Хойд Солонгосын удирдагч Ким Чен Ун хүлээж авах бололтой.

Дэлхийн учир мэдэх эрдэмтэд энэ мэдэгдлийг сонсоод уулга алджээ. Тэд нарны гариг хүртэл 149 сая километр зайтай бөгөөд энэ зайг туулахад олон жил шаардагдана гэдгийг Умард Солонгосын эрдэмтдэд сануулсан байна. Тэгээд ч нарны гадаргуу орчмын температур Цельсийн 5700 хэмтэй тэнцүү аж. Үүнээс гадна нар руу аялал хийхэд радио идэвхит туяанууд саад болох гэнэ. Гэвч Хойд Солонгосын эрдэмтдийн санааг энэ нь огтхон ч зовоохгүй байгаа юм. Тэд нарны талаар өөрийн гэсэн "шинжлэх ухааны” үзэл бодолтой байгаа бөгөөд нисч очоод байх гэнэ шүү.
 
 

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler