|
Видео

Шинэ мэдээ

Харь гаригийн амьдрал хайгч аппаратыг туршжээ

Харь гаригийн амьдрал хайгч аппаратыг туршжээ АНУ-ын сансар судлалын NASA агентлаг харь гаригийн амьдралыг хайгч "PAMSS” гэгч аппаратыг хүйтэн, бага даралттай нөхцөлд ажиллах боломжтой эсэхийг туршихын тулд тус улсын Таксон хотоос агаарын бөмбөлгөөр хөөргөжээ. Агаарын бөмбөлөг 32 мянган метрийн өндөрт цаг гаруй ажиллаад амжилттай газардсан байна. "PAMSS” төхөөрөмж нь амьд организмуудын бодисын солилцооны явцад ялгардаг төрөл бүрийн хийг илрүүлэх хэт улаан туяаны лазертай аж. Энэ төхөөрөмжийн тусламжтайгаар NASA агентлаг Ангараг, Бархасбадийн дагуул Европ, Санчирын дагуул Энцеладад метан зэрэг хийн ул мөрийг илрүүлэх зорилготой юм байна.



Б.БАРС /ЗУУНЫ МЭДЭЭ/

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler