| |
Видео
Шинэ мэдээ
Дэлхийгээс 2300 гэрлийн жилийн зайд шинэ гараг байгааг илрүүлжээ
ВАШИНГТОН. /VOA/. Эх дэлхийгээс 2300 гэрлийн жилийн зайд устөрөгч болон
гели бүхий агаар мандалтай, бага жин, нягтралтай шинэ гараг байгааг одон
орон судлаачид тогтоожээ.
Бусад гаригийн таталцлын нөлөөний улмаас нарыг тойрох тойрог замын хугацаа нь маш тогтвортой бус учраас "PH3c” гэх энэ шинэ гаригийг илрүүлэхэд амаргүй байсан байна.
АНУ-ын Йель болон Британийн Оксфордын их сургуулийн хамтран хэрэгжүүлж буй "Гарагийн ангуучид” хөтөлбөрийн тусламжтайгаар энэ шинэ гарагийг судлаачид илрүүлсэн аж.
Г.Доржханд
Эх сурвалж : "Монцамэ" агентлаг