
Бразилийн доод лигийн нэгэн хөл бөмбөгийн тэмцээний үеэр гар буу ашиглан бусдыг сүрдүүлсэн хэрэг гарчээ. Брумадиньо болон Амантес да Бола багуудын тоглолтыг шүүж байсан шүүгч Габриел Мурта улаан карт гаргаснаас болж түүнийг нэг тоглогч өшиглөн бусад нь алгадаж эхэлсэн байна.
Мурта хөлбөмбөгийн шүүгчээс бусад үед цагдаагийн ажилтан хийдэг байсан бөгөөд тоглогч нараар дээрэлхүүлж эхэлмэгцээ хувцас сольдог өрөө рүүгээ гүйж орон гар буутай талбай дээр эргэн иржээ.
Хэдийгээр
хэн нэгнийг буудсан хэрэг гараагүй боловч шүүгчийг сэтгэлзүйн
эмчилгээнд оруулахаар болсон байна. Муртагийн сэтгэлзүйн байдлийг хэвийн
гэж тогтоосон үед дахин талбайд гарах эрхийг нь өгөх гэнэ.