| |
Видео
Шинэ мэдээ
Энэ оны хамгийн дур булаам тамирчныг нэрлэв
People сэтгүүл 2014
оны хамгийн сэтгэл татам тамирчныг санал асуулгаар тодруулахад "Реал
Мадрид” болон Колумбийн шигшээ багийн тоглогч Хамес Родригес жагсаалтыг
тэргүүлэв. 23 настай хөлбөмбөгийн дүр төрх сэтгүүлийн шинэ дугаарын
нүүрийг чимжээ. "Тэр их гоё залуу. Гэхдээ түүний зан ааш надад илүү
таалагддаг. Түүнийх нь төлөө би түүнийг хайрладаг” хэмээн хөлбөмбөгчийн
гэргий Даниэла Оспина ярьжээ.
Хамес Родригес 2014 оны долдугаар сард "Монако”-гаас "Реал”-д 80 сая еврогоор ирсэн билээ. Тэрээр Бразилд болсон хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд зургаан гоол оруулж тэмцээний шилдэг мэргэн бууч болсон юм.