| |
МАН-ын дарга М.Энхболд Чингисийн талбайг дахин Сүхбаатарын талбай гэж нэрлэх санал гаргана
НИТХ-ын шийдвэрээр Сүхбаатарын талбайг Чингисийн талбай болгон өөрчлөх шийдвэр гарч, уг шийдвэрийг Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл : "Миний мөрөөдлийн нэг биеллээ.” хэмээн дүгнэж байв. Харин МАН уг шийдвэрийг хууль бус гэж үзэн, шүүхэд хандаад байгаа. Харамсалтай нь шүүхийн шийдвэр эцэслэн гараагүй өдий хүрсэн юм.
Энэ талаар УИХ-ын дэд дарга, МАН-ын дарга М.Энхболд хэвлэлд өгсөн ярилцлагадаа:
"Жанжин Сүхбаатар бол 1921 онд энэ талбай дээр морьт журамт
цэргүүдййнхээ хамтаар орж ирж Улаанбаатар хот буюу тэр үөийн Хүрээний
төв талбайд олон түмэнд хандсан анхны хувьсгалт үйл ажиллагаагаа
эхлүүлж, үгээ хэлж байсан түүхтэй.
Тэгэхээр энэ талбайг яах аргагүй жанжин Сүхбаатарын нэрээр нэрлэх
учиртай. Энэ ч үүднээс 2012 оныг хүртэл Сүхбаатарын талбай гэж нэрлээд
төрийн гол буюу төв үйл ажиллагаанууд болдог талбай байсаар ирсэн.
2003 онд ч гэсэн би Улаанбаатар хотын захирагчаар ажиллаж байхдаа
нийслэлчүүддээ хандан уриалга гаргаж энэ талбайг өнөөдрийн байгаа боржин
чулуун талбай болгох ажлыг санаачилж, уриалан хийж байсан юм.
Энэ бүгдээс үзэхэд өнгөрсөнд болсон түүхэн үйл явдалтай салшгүй гэдэг
утгаараа нийслэлийн төв талбай бол Сүхбаатарын талбай гэдэг нэрээрээ
оршин байх нь зүйтэй гэж бид үзэж байгаа юм.” хэмээн өгүүлжээ.
Мөн заавал шүүхийн шийдвэрийг хүлээлгүй, МАН-ын дарга М.Энхболд Чингисийн талбайг дахин Сүхбаатарын талбай гэж нэрлэх санал гаргах гэж байгаа гэнэ.
Л.Ганзориг