| |
Видео
Шинэ мэдээ
Өөртөө итгэлтэй болгох сэтгэлзүйн дасгал
- Өөрийн тань талаар ямар нэг сөрөг бодол орж ирвэл, эргүүлээд 4 эерэг зүйлийг бод – түүнийг тэмдэглэ.
- Олон хүн цугласан ресторанд угаалгын өрөө орох гэж олны өмнүүр алх. Толгойгоо дээш өргөж, та тэр газрын эзэн мэт алх.
- Ярилцлага эсвэл илтгэл тавихдаа "хэтрүүлж” бэлд. Толины урд, найз, эсвэл гэр бүлийн гишүүнийхээ өмнө дасгал хий. Утсан дээрээ өөрийнхөө дуу хоолойг бичиж авч байгаад сонс. Та ямар сонсогдож байна? Хүүрнэсэн өгүүлбэрийн төгсгөлд хоолойн өнгөө өргөх хэрэггүй. Сул уг хэрэглэж буйгаа анзаар.
- Хэн нэгэн таныг нас, хүйс, арьс өнгөөр гадуурхаж; ялгаварлан гадуурхсан үг хэлбэл тайван, тодоор "Юу гэж хэлэх гэсэн юм?” гэж асуу. Битгий марга, сэдвийг нээлттэйгээр хэлэлц.
- Хийж байгаагүй зүйлсийг хий. Малгай өмсдөггүй бол…малгай худалдаж ав. Ихэвчлэн хар хувцас өмсдөг бол цэнхэр эсвэл ягаан өнгийг сонго. Үдэшлэгт дургүй бол яадаг ч байсан нэгэнд нь яваад үз. Юу болохыг та мэдэхгүй шүү дээ. Юу ч болохгүй бол, яавал л гэж? Оролдож үзсэний төлөө өөртөө оноо өг.