|
Видео

Шинэ мэдээ

Хубилай сэцэн их хааны мэндэлсний 800 жилийн ойн арга хэмжээний нээлт боллоо

Xубилай сэцэн хааны түмэн өлзий гийсний 800 жилийн арга хэмжээний нээлт өнөөдөр Чингисийн талбайд болж, монголчууд түүхэн их хаандаа хүндэтгэл үзүүллээ.

Энэхүү ёслолын ажиллагаанд Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг,  Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, ой тэмдэглэх ажлыг зохион байгуулах хороон дарга С.Баярцогт, БСШУ-ны сайд Л.Гантөмөр болон ШУА-ийн удирдлагууд, түүхч эрдэмтэд, ард иргэд оролцлоо.

Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, ой тэмдэглэх ажлыг зохион байгуулах хороон дарга С.Баярцогт ёслолын ажиллагааг нээхдээ "Бидний өвөг дээдэс Төв Азийн Анхны төрт улсыг байгуулсан Модун Шаньюгаас эхлэн Их эзэн Чингис хаан, түүний ач хүү Хубилай сэцэн их хаанаараа бахаран бахдаж буй нэгэн жилийн намар болж байна” гэлээ.

Монгол Улсын Засгийн газар энэ оны 6 дугаар сард тогтоол гаргаж, Хубилай сэцэн их хааны 800 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хэсгийг байгуулж, энэхүү их хүмүүний Монгол төдийгүй дэлхий дахины түүхэнд гүйцэтгэсэн үүргийг үнэн зөвөөр танин мэдэж, судалгаа шинжилгээг өргөжүүлэн шинэчилж, шинэлэг сонирхолтой олон бүтээл ном туурвин, өв соёлыг нь судлан сурталчлах, дурсгалыг нь мөнхжүүлэх олон ажлыг төлөвлөн ажиллаж, энэ өдөр албан ёсны арга хэмжээний нээлтийг зохион байгуулж байна гэж хэллээ.

Мөн эх түүхээ үнэн зөвөөр харах боломжгүй, үзэл суртлын нөлөө ихтэй үед Хубилай сэцэн хааны түүхийг үгүйсгэн харлуулж, түүхээс орхигдуулах хэмжээнд хүртэл хандаж байсныг бид мэднэ. Гэвч ардчиллын замыг сонгосон Монгол түмний хувьд эх түүхээ үнэнээр судлах, танин мэдэх, сурталчлан таниулах ажлыг сүүлийн хэдэн жил манай түүхч судлаачид ихээхэн эрчимтэйгээр өрнүүлж байна. Түүхийн үнэн хэзээ нэгэн цагт мөн чанар нь зөвөөр тодордог юм гэдгийг Хубилай сэцэн хааны энэ ой та бидэнд дахин сануулж байна гэлээ.

Монголын төдийгүй дэлхий дахинд эзэнт гүрнийг цогцлоон байгуулж, "Юаны их амар амгалан”-г тогтоож, дорнод их далайгаас өрнийн их Европ хүртэл өөрийн нөлөөг тогтоон, монголчуудын байгуулсан Алтан орд, Эл хаант, Цагаадайн улсын ханлигуудыг ч өөрийн хараанд байлгаж, санхүү мөнгөний нэгдсэн тогтолцоог үүсгэн, татварын системийг эрх зүйн хувьд бүрэн төгөлдөржүүлж, цаасан мөнгө анх санаачлан үйлдвэрлэж, усан флот байгуулж, далайн тээвэр хөгжүүлж, бичгийн мэргэдийн хүрээлэнг байгуулж, эрдэмтэн мэргэдийн их номын тойрогт хүндэтгэн бишрүүлж байсан тэр их хүмүүн бол Хубилай сэцэн хаан юм. Хубилай сэцэн хааны энэ их эгэлгүй хүч, төрийг засах их ухаан, соёл, бичгийн өндөр боловсролыг Монголын төдийгүй дэлхий эрдэмтэд тал бүрээс нь эрчимтэй судалсаар ирсэн. Дэлхий дахинд нэр алдар нь цуурайтсан Монголын их сэцэн хааныхаа түүхэн гавьяаг мартаж үл болно гэж Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, ой тэмдэглэх ажлыг зохион байгуулах хороон дарга С.Баярцогт хэллээ.

Ой тэмдэглэх ажлын энэ богино хугацаанд

-Монгол нутагт явуулсан археологийн болон түүхийн судалгааны үр дүнд тулгуурлан "Хубилай сэцэн хаан ба түүнийг залгамжлагчид” хэмээх түүх-баримтын цомог

-Хубилай хаан болон Монголын Юань улстай холбоотой судалгааны 10 боть ном

-Олон улсын хувцас, хөөмий, шувуулахуй ёсны фестивалиуд, хөгжим, урлагийн томоохон цэнгүүн,

"Олон улсын эрдэмтэн мэргэдийн "Хубилай сэцэн хаан ба Монголын Юань улс” чуулган зэрэг олон арга хэмжээг энэ өдрүүдэд зохион байгуулахаар бэлтгэжээ.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler