|
Видео

Шинэ мэдээ

Хубилай хааны хөрөг бүхий мөнгөн зоос хэвлэгджээ

Хубилай хааны мэндэлсний 800 жилийн ой энэ жил тохиож байгаа билээ.

 

Ойн хүрээнд Монгол улсын Засгийн газар, Шинжлэх ухааны академи, Монголбанк, Монголын зоос судлаачдын холбоо хамтран Хубилай хааны хөрөг бүхий дурсгалын мөнгөн зоосыг захиалан хэвлүүлсэн байна.

 

"Хубилай хаан” зоос нь 38.61 милометрийн диаметртэй, 925-ын сорьцтой, 25 граммын цул мөнгөн зоос аж. Тус зоосыг Их хааны хөрөг учир 10 мянган төгрөгийн нэрлэсэн үнэтэйгээр гаргасан байна. Нэрлэсэн үнэ гэдэг нь худалдаалах үнэ биш бөгөөд зоосны үнэ цэнийг илэрхийлсэн утгатай ажээ.

 

Монголбанкнаас  цувралаар "Чингис хаан”, "Өгөөдэй хаан” гэсэн алтан зоосуудыг өмнө гаргаж байсан юм. Харин энэ удаа Их Монгол Улсын тав дахь хаан Хубилайд зориулан мөнгөн зоос гаргасан байна.

 

Энэхүү мөнгөн зоос хэвлүүлсэн нь дэлхий дахинд Их хаадаа цувралаар таниулах, эх түүхээ сурталчлах зорилготой аж. Цаашид ч Монголын томоохон хаадын мөнгөн зоосыг хэвлүүлэхээр бэлтгэж байгаа гэдгийг холбогдох албаны хүмүүс мэдээлэв.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler