| |
Видео
Шинэ мэдээ
Эрчүүдэд зориулсан зөв хувцаслах зөвлөмжүүд
Бид орчин үеийн загвараар хувцаслахыг хичээдэг ч тэр бүр амжилттай байж чаддаггүй. Эрчүүд та бүхэн хувцаслахдаа дараах зүйлсийг анхаарахыг зөвлөж байна.
1. Пиджакны доод талын товчийг огтхон ч товчлох хэрэггүй, өөр зориулалттай гэдгийг санаарай. Мөн хүрмэнд энэ дүрэм хамаарна.
2. Ханцуйн дээрх бичээсийг (ярлык) өмсөхөөсөө өмнө авч хаяарай.
3. Гурваас илүү товчтой пиджак – илүү зүйл шүү.
4. Пиджакны халаасны шидсэн утсыг авч халаасаа онгорхой болгоорой.
5. Шинэ пиджак мөрөн дээрээ цагаан утастай байх тохиолдол байдаг. Өмсөхөөсөө өмнө илүү утсыг түүж аваарай.
6. Гурван товчтой пиджакны хувьд дээд талын товчийг товчлох албагүй. Яагаад гэвэл пиджакны захнаас хамаарч дээд талын товч зөвхөн гоёл чимэглэлийн үүргийг гүйцэтгэдэг.
7. Смокинг өмссөн байхад урт зангиа зүүгээд хэрэггүй.
8. Бор гутал – бор бүс. Хар гутал – хар бүс. Энэ өнгийн хослол бол албаны хувцсанд илүү хамааралтай, чөлөөт загвар арай өөрөөр сонгоно.
9. Нэг бол бүс, нэг бол мөрөвч. Хэрхэвч цугтаа байж болохгүй.
10. Цамцны ханцуй пиджанкны ханцуйн дороос 1-2 см-ээр багахан цухуйсан байх ёстой.
11. Өмдний урд тал нэг л нугаламтай байх. Урд болон хойд хэсэгтээ, бас хажуугаараа нугалраад байвал таны өмд хэтэрхий уртаджээ.
12. Пальто таны биеийг барьсан байвал таарна. Пальтоны халаасанд алга тань багтаж байвал таарч байна, гар чинь тэр чигээрээ орж байвал томджээ. 13. Зангиа таны бүсний түгжээн дээр таарсан байх ёстой. Урт ч үгүй, богино ч үгүй.
14. Зангиандаа хонхорхой гаргаж зангидах хэрэгтэй.
15. Эрэгтэй хүний пиджак нь пальто, хүрэмнээс илүү гарах ёсгүй.
16. Авсчин хүн л өдөр болгон хар өнгийн костюм өмсдөг. Эсвэл та өдөр болгон оршуулганд явдаггүй л бол…
17. Бүсэнд хийдэг утасны гэр – аймшигтай зүйл.
18. Дөрвөлжин хоншоортой гутал мөн үүнд хамаарна /аймшигтай/.
19. Шорт өмссөн бол оймс бүү өмс, эсвэл сандаль өмссөн бол оймс бүү өмс.
20. Жинсэн өмдний дотуур цамцаа хийсэн бол заавал бүс зүүгээрэй (пиджак өмсөж байгаа бол мөрөвч зүүж болно)