| |
Энэ өдрийн зурхай /2015.09.10/
Өнөөдөр аргын тооллын 2015 оны Есдүгээр сарын 10. Пүрэв гараг. Билгийн тооллын XVII жарны "Галзууруулагч" хэмээгч модон хонин жилийн Намрын тэргүүн хөх бич сарын шинийн 26. Бархасвадь гараг. Үнэг одтой, 3 хөх мэнгэтэй, шарагчин үхэр өдөр. Өдрийн барилдлага Үл зохилдох. Шүтэн барилдлага Авахуй. Өдрийн наран 6 цаг 31 минутад мандан, 19 цаг 20 минутад жаргана. Тухайн өдөр тахиа, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба лус тахих, мал арилжих, гэр бүрэхэд сайн. Цөөрөм байгуулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн хэмээжээ.
* * *Өрнийн зурхай * * *
Хонь (3/21-4/19)
Тун таагүй өдөр. Шинэ танилтай болохоос аль болох татгалз. Муу хүмүүсийн өдөөн хатгалга, худлаа зөвлөгөө, тагнах туршихаас болж худалдаа наймааны ажлын эрч хүчээ бүү алд. Орчин тойрны хүмүүстэйгээ урьдын адил харьц. Одод өмнөхийн адил эрүүл мэндэд чинь асуудал үүсэхийг анхааруулж байна. Хувийн ажилд чинь бага зэрэг амжилт гарах боловч санхүүгийн асуудлыг шийдвэрлэхэд хүндрэлтэй байх тул хэн нэгнээс тусламж авахыг оролдоорой.
Үхэр (4/20-5/20)
Сагсуу, түрэмгий, нөхцөл байдалд шударга бус хандах, бодлогогүй хэлсэн зүйл нь хувийн амьдрал аль эсвэл ажил хэрэгт түвэг учруулах бололтой. Ажил дээрээ илүү анхаарал болгоомжтой бай. Албан тушаалын талаар бодох хэрэггүй өдөр. Таныг буруутан болгож болох хэрүүл маргаанд оролцохгүй бай. Хоёрдугаар зэргийн жижиг зүйлд бүү сатаар, бүү тайвшир. Алдсаныг эргэж олоход маш хэцүү байх болно.
Хамтатгах (5/21-6/21)
Өнөөдөр хамгийн чухал асуудлаа эцэслэн шийдвэрлэхийг зөвлөж байна. Та, ажил төрөл, амьдарч буй газар орон, гадаад байдал, амьдралын хэв маягаа сольж өөрчилж болно. Хэрэгцээ шаардлагагүй холбоо харилцааг таслахыг зөвлөж байгаагаас гадна, өөрийгөө зөвхөн итгэж найдаж болох хүмүүсээр л хүрээлүүлэхийг хичээгээрэй. Та жинхэнэ ёсоор хайрлах чадвартай. Гэвч хайр сэтгэл нэгэн үед өвчлүүлдэг ба харилцан хариуцлага хүлээхгүй тохиолдолд хайртай хүмүүсийн харилцааг түвэгтэй байдалд оруулна.
Мэлхий (6/22-7/22)
Ажилд ноцтой хандахыг шаардсан ачаалал бүхий өдөр. Ажилдаа хамт ажиллах хүнтэйгээ үл ойлголцолд хүрч эсвэл муудалцах болно. Сонор байж ямар нэгэн бодлогогүй шийдвэр бүү гарга, учир нь муу санаатан дахиад таныг хорлох гэж оролдоно. Таны уян хатан байдал ба урьдчилан харахаас олон зүйл шалтгаална. Дарга удирдлага, төрийн байгууллагад хандахад тохиромжгүй. Үл таних хүмүүстэй зөрчилдөх магадлал өндөр.
Арслан (7/23-8/22)
Өнөөдөр шаргуу байдал хувийн санаачлага, санхүүгийн хөрөнгө оруулалтаа ашиглан ажил хэргээ үхлүүт зогсонги байдлаас гаргахаар оролдоно. Санхүүгийн асуудлаа шийдэхэд хүчин чармайлтаа чиглүүлэх хэрэггүй. Сарын эцэс болтол чухал шийдвэр бүү гарга. Томоохон худалдан авалт бүү хий. Та өөрт тохиолдсон асуудлыг шинэ санаа юмуу шинэлэг аргаар хялбархан шийдэж чадна.
Охин (8/23-9/22)
Ажил төрлийн яриа хөөрөө хийх, чухал гэрээг үзэглэх, бизнесийн ажлаар хол аялахад таатай өдөр. Хичээл зүтгэлээр та чухал тойргийн хүмүүсийг бишрүүлэх болно. Зарим хилэнцүүд эсэргүүцэл дагуулсан ажлын санал авч магад. Гэхдээ энэ нь урт хугацааны зорилгодоо хүрэх сайхан боломжийг өгөх эсэх нь тодорхой бус байна. Эхлүүлсэн бүхнийг амжилттай дуусгахын тулд байгаа бүх боломжоо ашиглахыг хичээгээрэй. Ачаалал мэдэгдэхүйц ихсэх хэдий ч таны эрүүл мэнд, ажил хөдөлмөрийн чадвар өнөдр байх болно.
Жинлүүр (9/23-10/22)
Сүй тавих, худалдаа наймаанд таагүй өдөр. Холын замд гарахгүй байхыг зөвлөж байна. Магадгүй таны эрүүл мэндтэй холбоотой асуудал эсвэл хамаатан садны эрүүл мэнд муудах болно. Итгэл мөн төлөвлөгөө тань бүтэхгүй. Гэмтэл бэртэл, гудамжаар явахдаа болгоомжтой бай. Мөн цахилгаанаас хол байхыг зөвлөж байна. Хувь тавилангийн эргэлт хүлээж байна. Тиймээс эрч хүчээ хадгалахыг зевлөж байна.
Хилэнц (10/23-11/21)
Ажил дээр өөрийн байр сууриа бэхжүүлж, санаачлага гарган, шаргуу ажилла. Харилцагч түнштэйгээ нүүр тулан ярилцсанаар амжилтанд хүрч чадна. Ганц бие хүмүүс өнөөдөр эсрэг хүйсний хүмүүстэй харилцаа тогтооход бүтэмжтэй байна. Тэд сонирхолтой хүнтэй танилцаж, романтик болзоо товлох бололтой. Танд амжилт хүсье.
Нум (11/22-12/21)
Үймээн бужигнаантай илүү ачааллыг авах өдөр. Маш чухал шийдвэрийг гаргах шаардлага таны өмнө тулгарна. Тэрчлэн олон асуудлуудыг нэгэн зэрэг шийдэх шаардлага гарч ирэх нь. Анхаарал сэрэмжтэй байж, хэрэгцээгүй яриа хөөрөөнөөс холд, учир нь тэд зөвхөн уур унтууг төрүүлэхээс өөр юунд ч хүргэхгүй байх тул гэр бүлийнхэн болон гэр орондоо энэхүү өдрийг зориулаарай. Гэр бүлийн хүрээнд зөрчилдөөнтэй асуудлыг бүү үүсгэ, үр хүүхдүуд болон тэдний эрүүл мэндэд илүү их анхаарлыг хандуулаарай.
Матар (12/22-1/19)
Өнөөдрийн хувьд бүтээж туурвих ажил хэргийн төлөвлөгөөнд багтсан ямар ч ажлыг хийхэд бүтэлтэй байх болно. Таны хань ийм их авьяас чадвартай хүний дэргэд амьдарч байгаагаа мэдэж танаар маш их бахархах болно. Энэ өдөр та, зочин гийчин хүлээн авах магадлал дүүрэн байна. Түүнчлэн өөрийн ойр дотны хүмүүстээ олон олон таатай мөчийг бэлэглэж чадна. Амьдрал танд юу өгнө, түүнд баярлаж талархахад суралцаарай.
Хумх (1/20-2/18)
Таатай өдөр. Бүх ажил амархан бүтэж, мөнгөнийн асуудлууд хойшлогдоно. Ашигтай санал тавьж мэдэх ажил хэрэгч хүнтэй уулзаж болно. Бүгдийг сайн бодох хэрэгтэй. Таны байр байдал шийдвэрлэх шатанд орж байгаа учир тавьсан зорилгодоо хүрч чадна гэсэн итгэлтэй байх хэрэгтэй. Оройг өөрийн эрүүл мэнддээ ба сайхан хэлбэрээ барихад зориул. Таныг магадгүй, хүүхдүүддээ харилцах харилцаанд сорилго хүлээж байна.
Загас (2/19-3/20)
Жирийн ажлын өдөр. Гэсэн хэдий ч эртний асуудлууд гэнэт шийдвэрлэгдэж өсөлт дэвшил, аль эсвэл мөнгө цаасны ашиг орлогыг бий болгоно. Харин алтан уулыг тэр чигээр нь эзэмшсэн мэтээр бүү тооцоолоорой. Таны шинэ албан тушаал танд өөрийн чадвараа бүрэн ашиглах боломж олгох бөгөөд үүнд та сэтгэл хангалуун байх болно. Гэрийнхээ үүд хаалгыг танайд зочлохыг хүссэн хэн бүхэнд нээлттэй байлгах ёстой. Танд ойрхон байдаг хүмүүст анхаарал халамж тавиарай.