| |
Энэ өдрийн зурхай /2015.07.15/
Өнөөдөр аргын тооллын 2015 оны Долдугаар сарын 15. Лхагва гараг. Билгийн тооллын XVII жарны "Галзууруулагч" хэмээгч модон хонин жилийн зуны дунд хар морь сарын 29. Буд гараг. Өглөгт охин одтой, 6 цагаан мэнгэтэй хар луу өдөр. Өдрийн барилдлага Үл зохилдох. Шүтэн барилдлага Нэр өнгө. Өдрийн наран 05 цаг 16 минутад мандан, 20 цаг 44 минутад жаргана. Тухайн өдөр хулгана, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба угаал үйлдэх, бороо хур оруулах, зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлах, дарханы үйлд сайн. Гүүр тавих, газар шороо ухахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.
* * *Өрнийн зурхай * * *
Хонь (3/21-4/19)
Хангалттай тайван байх өдөр хэдий ч өнгөрсөн өдрүүдийн таагүй өнгө байсаар л байна. Тэр бүх сөрөг байдлуудыг сэтгэлийн хөдлөлгүйгээр хүлээн авахыг хичээгээрэй. Энэ өдрийн үдэш сайхан уулзалт учралыг танд авчрах нь дамжиггүй.
Үхэр (4/20-5/20)
Энэ өдөр сэтгэл санаа тэнцвэртэй байна. Хосуудын хувьд эв найрамдалтай, гэр бүлийн уур амьсгал таатай байна. Таны хажууд байх хэн нэгэнд таны хайр энхрийлэл дутагдаж байна. Энэ нь өдрийн хагаст ганцаардал, эсвэл хөнгөн гунигт автуулна. Хааяа ч гэсэн ганцаараа өнгөрсөн болон ирээдүйг төсөөлөн бодох нь тийм ч муу зүйл биш.
Хамтатгах (5/21-6/21)
Сонирхолтой өдөр. Өнөөдөр эрэгтэйчүүд гэнэтийн байдлаар өөрийн авъяас, чадварыг гайхуулах боломж гарна. Шинэ сонирхол гарч ирж мэднэ. Таны цалгиж буй эрч хүч нь эргэн тойрон дахь хүмүүсийн ертөнцийг үзэх үзэлд чухлаар нөлөөлнө. Магадгүй гэнэтийн сайн мэдээ эсвэл ашигтай санал ирнэ, үүнийг ашиглах хэрэгтэй. Ямар нэгэн алдаанаас зугтахад хамгийн ойрын хүний зөвлөгөө чухал байна. Дотно харьцаа үүсгэхээс анхааралтай байхыг зөвлөж байна. Хамаатан садантай хамааралтай таагүй мэдээ эсвэл таагүй үйл явдал тохионо.
Мэлхий (6/22-7/22)
Өнөөдөр ажил дээрээ алдаа гаргаж магадгүй. Ер нь ямар нэг таагүй үйл явдал болох шинжтэй. Шинэ санаа, шинэ ажилд маш болгоомжтой хандах хэрэгтэй. Эрүүл мэндтэй холбоотой асуудал гарч болзошгүй. Хоол хүнсэндээ их анхаарал тавь, энэ өдрүүдэд хэтрүүлж идэж болохгүй. Эргээд танд л хор болно.
Арслан (7/23-8/22)
Хамт олноороо гүйцэтгэх ба олон нийтийн үйл ажиллагаанд тохиромжтой өдөр. Дотны хүмүүстэйгээ харьцах харьцаа бүрэн ойлголцолд хүрнэ. Ганц бие энэ ордныхныг богино хугацааны шинэ уулзалт хүлээж байна. Гэр бүлийн харьцаа нөхөрсөг, дулаан байна. Ахимаг настай эцэг, эх, хамаатнуудынхаа эрүүл мэндэд анхаарал тавь. Энэ орой гадуур зугаалах гэсний хэрэггүй. Оройг гэртээ гэр бүлээрээ өнгөрөөхийг эрмэлз.
Охин (8/23-9/22)
Өөрийгөө гэгээрүүлэх, шинжлэх ухааны нээлт, сүй тавих, хүүхэд олоход таатай өдөр. Магадгүй таны дотоод ертөнц энгийн бус хүрээлэлд очих бөгөөд улам бүр дээш мацахыг тэмүүлэх болно. Өөртөө дүгнэлт хийж, үйлдэлдээ шүүмжлэлтэй хандаж төлөвлөгөөтэй мөн хичээнгүй байхыг зөвлөж байна. Хайр дурлал болон гэр бүлийн харилцаа таатайг анхааруулж байна. Урд шөнийн зүүд зөн билэгтэй байна.
Жинлүүр (9/23-10/22)
Амьдралын эрч хүч нэмэгдэх, нуугдмал, авьяас ил гарах өдөр. Шинжлэх ухаан, соёл урлагт таатай өдөр байна. Од гараг танд таатай хандах болно. Найз нөхдийн туслалцаатайгаар эсвэл хэн нэгэн нөлөө бүхий хүний тусламжтайгаар ирээдүйд хийх сууриа цутгах болно. Энэ өдөр төрсөн хүүхэд эд баялагт хангалуун, өөрийн чадвараа нээн гаргаж амьдрах хүүхэд байна. Залуусын хувьд хайрын гурвалжин үүсч болзошгүй тул хайрттайгаа энэ тухай илэн далангүй ярилцах хэрэгтэй.
Хилэнц (10/23-11/21)
Шунал болон сэтгэл хөдлөлөө зайлшгүй барих өдөр. Сонсож ойлгож байгаа мэт дүр бүү үзүүл, учир нь өөртөө сэтгэл хангалуун бус, ажил, хүрээлж буй хүмүүс, ачаалалтай байдлаас болж байгаа. Яарсан шийдвэр бүү гарга. Ажлыг урсгалаар нь хийж, гэр орны ажилдаа анхаарч төлөвлөөгүй худалдан авалт хий. Харин үргүй зардал гаргахгүй байж мөрийтэй тоглоомноос хол яв.
Нум (11/22-12/21)
Тайван, идэвхигүй байх өдөр. Гэрээ хэлэлцээр санхүүгийн болон бизнесийн асуудлуудаа тэр чигт нь орхи. Ойр дотны хүрээллээс хэн нэгэнтэй хийх хэрүүл маргаан нь энэ өдрийн цорын ганц таагүй үйл явдал байх болно. Өнөөдөр, та гэр орны болон ахуй амьжиргааны асуудлаар жирийн өдрүүдийнхөөс илүү ихээр оролдох болох нь.
Матар (12/22-1/19)
Сайн сайхныг амласан хуурамч төлөвлөгөө, гэнэтийн танил, эрсдэлтэй салбарт хөрөнгө оруулалт хийлгүйгээр хүлээлтийн байдалд байх ёстой өдөр. Гэнэт ирэх мэдээ хийж хэрэгжүүлж байгаа ажлыг зогсооход хүргэнэ. Аливаад хүлээцтай байж үйл явдлын дунд төөрөлдөхөөс сэргийлээрэй. Орой тийш сэтгэл санаа сэргэж, ажил төрөл бүтэмжтэй болж эхлэнэ. Өөрийгөө өөгшүүлэх болон бусдад найр тавин байр сууриа тавьж өгөх нь сайн зүйлд хүргэхгүй, харин ч алдагдалд оруулна. Сэтгэл санаагаа аль болох тайван байлгахыг хичээгээрэй.
Хумх (1/20-2/18)
Бизнес эрхлэгч эрэгтэйчүүдэд амжилт амлаж байна. Хариу үйлдэл үзүүлэх хурд, зөв шийдвэр гаргах чадвар, энэ бүгд өөрийн санхүүгийн байдлыг сайжруулах нөхцөл болж өгнө. Эмэгтэйчүүдийг бага хэмжээний хэрүүл, эмх замбараагүй байдал хүлээж байна. Эрүүл мэнд муудаж болно. Одод эмчид хандахыг зөвлөж байна. Магадгүй түүний онош нь бүрэн тоггоогдож, гэнэтийн таагүй байдал үүсгэж болзошгүй байна.
Загас (2/19-3/20)
Ачаалалтай, идэвхитэй ажиллах өдөр бөгөөд гэрээ хэлэлцээр хийх, хууль зүйн шаардлагатай зөвлөгөөг авахад тохиромжтой. Зорьсон зорилгодоо хүрэхийн төлөө хийх итгэлтэй хөдлөл шургуу дайчин бас эрс шийдэмгий алхамуудыг ирээдүйн ажил хэргийн төлөвлөгөөтэйгөө хослуулах хэрэгтэй. Амьдалын чухал асуудлуудыг шийдэхэд мэргэн ухаан, зөн совин, бие даасан байдал тань тусална. Гэхдээ олны санаа оломгүй далай гэдгийг сана.