| |
Энэ өдрийн зурхай /2015.09.02/
Өнөөдөр аргын тооллын 2015 оны Есдүгээр сарын 2. Лхагва гараг. Билгийн тооллын XVII жарны "Галзууруулагч" хэмээгч модон хонин жилийн Намрын тэргүүн хөх бич сарын шинийн 19. Буд гараг. Шийдэм. одтой, 2 хар мэнгэтэй, цагаагчин могой өдөр. Өдрийн барилдлага Үл зохилдох. Шүтэн барилдлага Төрөн түгэхүй. Өдрийн наран 6 цаг 19 минутад мандан, 19 цаг 36 минутад жаргана. Тухайн өдөр үхэр, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба хараал, жатхыг буцаах, газар лусын зан үйл хийх, өр барагдуулах, гэр бүрэхэд сайн. Ургаа мод таслах, газрын ам нээх зэрэг үйлд муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал "Сайн нөхөртэй учирах” хэмээх сайн хэмээжээ.
* * *Өрнийн зурхай * * *
Хонь (3/21-4/19)
Таатай өдөр. Өнөөдөр ажил тань танаас ихээхэн чармайлт шаардах бөгөөд үр дүн нь урт хугацааны дараа гарна. Өөрийгөө илэрхийлэх хандлага, үйл явдалд хайнга хандах нь удирдлага болон хамтран ажиллагсдаар таагүй дүгнэгдэхэд хүргэнэ. Өөртөө хэн нэгний соронзон мэт татаж, зөн совин идэвхжиж, дур булаам байна. Таны гадаад төрх эсрэг хүйстнээ татах болно. Холын замд гарах, шинэ ажил, үйл ажиллагаагаа өргөжүүлэх, таатай нөхцөл байдлыг авчирна. Өнөөдөр та үүссэн бүх асуудлыг хялбархан шийднэ.
Үхэр (4/20-5/20)
Эрүүл мэнддээ анхаарах өдөр. Осол аваар, бэртэл гэмтэл, зүрхний дайрлага болохоос сэрэмжил. Ажил хэргээ огцом сайжруулах гэж зүтгэх хэрэггүй, нөхцөл байдлын улмаас амжилтад хүрэхгүй. Түүний оронд хуучин төлөвлөгөө, харилцаа холбоогоо эргэн харж, үр дүнг нь үнэлж цэгнэ. Шинэ түншүүд ажил нурааж магадгүй. Харин эртний андууд, төрөл садан үнэтэй зөвлөгөө өгөх байх. Харин та бусдад хэдий чинээ тус хүргэнэ төдий чинээ хариу ирэх болно.
Хамтатгах (5/21-6/21)
Бүх талаараа сайн өдөр. Ажилд тань танд таалагдаж байгаа олон ажил байна. Таны идэвхтэй ба ажил хэрэгч байдал нь удирдлага эсвэл бизнесийн түншид мэдрэгдэнэ. Ажлыг дуусгахад сайн ба өнгөрсөн замд дүгнэлт хийх ойрын хүнтэйгээ харьцахад сайн өдөр. Зүүдэндээ дүүрэн цүнхтэй хүн харвал, ажилдаа амжилт гаргана. Шударга зан таны хамгийн эрхэм зан байх бөгөөд хэрвээ хэн нэгэн таныг буруу зүйлд түлхэх гээд байвал эелдэг байж өөрийн хэлэх гэсэн зүйлээ шууд хэл.
Мэлхий (6/22-7/22)
Сонирхолтой өдөр. Эрэгтэй энэ ордныхон шинэ танилтай учрах, аль эсвэл сонирхолтой үйл явдал тохион, хувийн амьдралын талаар сайтар тунгаан бодохыг шаардах болно. Эмэгтэй энэ ордныхоны хувьд хэрэгтэй хэрэггүй холбоо харилцаагаа цэгцэлж, шинээр янаг амрагийн харьцааг үүсгэхгүй байхыг од гарагс зөвлөж байна. Учир нь тэдгээр холбоо нь урам хугаралт, уур хилэн, гомдол, нулимсыг дагуулах магадлал маш өндөртэй байна. Үдээс хойш, ойр дотны хүмүүс, гэр бүлийн гишүүдтэй холбоотой баяртай сайхан мэдээг хүлээн авч мэднэ.
Арслан (7/23-8/22)
Өнөөдөр төлөвлөгөө зохиохоос илүү ажлын байран дээр өдөр тутмын ажлаа хийхэд хялбар байна. Энэ өдөр буруу зуршлуудаас татгалзаж, эрүүл мэндийн хөтөлбөр хэрэгжүүлэхэд таатай. Өчигдөр болсон таагүй явдлуудын учрыг олохыг хичээ. Уулзалт төлөвлөх, гэрээ хийх, цахилгаан шуудангаар мэдээлэл солилцоход сайн. Магадгүй зөвхөн өнөөдөр танд хэцүү асуудал тулгарч, биеэ барих чадваргүй болно. Гэхдээ үүнийг өөрийн ухамсар, дотоод итгэл үнэмшлээрээ гарах гарцыг хайх хэрэгтэй.
Охин (8/23-9/22)
Ухаарах, гэгээрэх, ёс суртахууны хуулийг таних, сэтгэлээ ариутгахтай холбоотой ачаалалтай өдөр. Хэрвээ та өнөөдөр худалдан авалт хийхийг хүсч байвал удах хэрэггүй, учир нь амжилттай байх болно. Нэмэгдэл орлогын эх үүсвэрийг идэвхтэйгээр хайх хэрэгтэй боловч сэжигтэй саналыг хүлээж авахаас зайлсхий. Бүх хүч энергээ ажилдаа чиглүүлсэн нь дээр та заавал амжилтанд хүрнэ.
Жинлүүр (9/23-10/22)
Тааламжтай өдөр. Таны амьдралын эрч хүч нэмэгдэнэ. Өнөөдөр ажлын томилолт эсвэл өөрийн үйл ажиллагаагаа өргөжүүлэх талаар бодох болно. Таныг амжилт хүлээж байна. Таны давтагдашгүй байдал стандарт бусаар бүхнийг харах байдал, сийрэг ухаан хүмүүсийг гайхшруулах болно. Мөн таныг сайн мэдэх хүмүүс чадварыг тань үнэлэх болно.
Хилэнц (10/23-11/21)
Гэр бүлийн гишүүдийн дунд хурц зөрчил, маргаан үүсэх төлөвтэй. Харин та өөрийн байр суурийг хамгаалж хатуу зогсох хэрэгтэй гэж одод танд зөвлөж байна. Яагаад гэвэл дараа нь алдсан байр сууриа эргүүлэн авна гэдэг бараг боломжгүй зүйл. Амрагийн харилцаанд онцын өөрчлөлт ажиглагдахгүй.
Нум (11/22-12/21)
Дууссан ажилдаа дүн тавих, төлөвлөхөд, шинэ санаа олоход тохиромжтой. Амьдралын хүчний илүүдэл, хувийн дур булаам байдал, өгөөмөр сэтгэл нь таныг нийгэмд гялалзахад туслах бөгөөд шинэ хүмүүстэй танилцах, шинэ холбоотнуудыг татахад тус нэмэр болно. Магадгүй сэтгэл хөдлөлийн илрэл нь хэтэрч болох учир зөн билигтээ найдсаны хэрэггүй, өөрийн зорилгоо зөв ухаанаар шалгах, найз нартайгаа зөвлөх хэрэгтэй.
Матар (12/22-1/19)
Аливаа шийдвэр гаргах бол анхны сэтгэгдлээр хандаарай. Яагаад гэвэл анхны сэтгэгдэл нь хамгийн хөдлөшгүй зөв байна гэдгийг од гарагс амлаж байна. Эрүүл мэнддээ анхаарал тавиарай. Өвчний шинж тэмдэг ажиглагдваас эртхэн эмчид үзүүлэх хэрэгтэй. Эс бөгөөс сунжирсан урт хугацааны эмчилгээ шаардсан хэрэг үүсэж магадгүйг анхаар.
Хумх (1/20-2/18)
Өнөөдөр магадгүй нөхцөл байдлууд эсвэл дайсны явуулгууд нь таныг өөрийн зарчим бодлыг хамгаалахад хүргэнэ. Бүх хүндрэл бэрхшээлийг үл харгалзан тайван байхыг хичээ. Ойр тойрнынхондоо зөрчилдөж болох бөгөөд эрүүл мэндийн хувьд асуудал үүсэх магадлал их өндөр байна.
Загас (2/19-3/20)
Таатай өдөр. Хүлээх хандлагатай ба харьцангуй тайван өнгөрнө. Сэтгэл санааны байдал нь жирийн илрэлээс гарахгүй. Өөрийн зорилгыг биелүүлэхийн тулд өөрийн бүх ялдам чанараа хэрэглэх хэрэгтэй болно. Үдшийг хүүхдүүддээ зориулж, хүүхэд нас, түүнтэй холбоотой хамгийн сайн сайхан дурсамжаа сэргээгээрэй.