| |
Энэ өдрийн зурхай /2015.08.19/
Өнөөдөр аргын тооллын 2015 оны Наймдугаар сарын 19. Лхагва гараг. Билгийн тооллын XVII жарны "Галзууруулагч" хэмээгч модон хонин жилийн Намрын тэргүүн хөх бич сарын шинийн 5. Буд гараг. Тэргүүн дагуул одтой, 7 улаан мэнгэтэй улаагчин туулай өдөр. Өдрийн барилдлага Үл зохилдох. Шүтэн барилдлага Өтлөх үхэхүй. Өдрийн наран 6 цаг 01 минутад мандан, 19 цаг 59 минутад жаргана. Тухайн өдөр хонь, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба гарагийг тахих, мал аж ахуйн үйл, удирдлагын суудалд суух, хийморийн дарцаг хатгахад сайн. Газар хагалах, ус булгийн эх малтах, улаа гаргах, хиншүү хярвас гаргах, уул овоо тахихад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвидна хэмээжээ.
* * *Өрнийн зурхай * * *
Хонь (3/21-4/19)
Дотоод сэтгэл санааны тогтворгүй байх өдөр. Өөрийн өнөөгийн албаны байр суурийг үл зөвшөөрсөн, эсвэл оршин тогтнож буй шатлан захирах ёсыг хүлээн зөвшөөрөөгүйгээс удирдлагатайгаа үл ойлголцож магадгүй байна. Биеийн хүчний ажил, цэвэр агаарт идэвхтэй амрах, аялах зугаалах, найз нөхөдтэйгээ уулзахад таатай өдөр. Сэтгэлд тань удаан хадгалагдаж үлдэх тийм нэгэн уулзалт болон мөн таатай мөчүүдтэй нэг өдөр байна.
Үхэр (4/20-5/20)
Таагүй өдөр. Мэргэжлийн үйл ажиллагааны хүрээнд таагүй байдал урьдын адил үргэлжилнэ. Бүгдийг амжуулах гэж хичээн мөн бүх ажлыг хурдан шийдвэрлэх нь алдаа гаргах эсвэл сэтгэл санаа хямралд хүргэнэ. Магадгүй таныг гэндүүлэх таагүй мэдээ, эсвэл төлөвлөгөөгөө өөрчлөхөд хүргэнэ. Магадгүй хэн нэгэн материаллаг байдлаар туслах эсвэл танилаас үнэтэй зөвлөгөө өгнө. Гурван өдөр давтагдсан зүүд биелж магадгүй. Хайртай хүндээ өөрийн сэтгэлээ илчлэхэд таатай байна гэж од эрхэс зөвлөж байна.
Хамтатгах (5/21-6/21)
Гараг эрхэсийн байрлал тийм ч таатай бус хэвээр байна. Гэр бүлийн харилцаанд хүндрэл үүсч болзошгүй. Хайртай хүн, хань ижилтэй холбоотой хууран мэхлэлт гэнэт илрэх магадлалтай байна. Ганц бие хүмүүс шинэ танилтай учирч түүнээ шохоорхох болно. Гэхдээ амрагийн энэ харилцаа нэг их удахгүй шинжтэй. Тэгээд бүх зүйл нулимс, гомдлоор дуусгавар болох магадлалтай.
Мэлхий (6/22-7/22)
Удахгүй та гомдоосон дурласан хүмүүстэйгээ харьцаагаа сэргээнэ. Хэрвээ хэн нэгний өмнө буруугаа хүлээхийг хүсвэл бардам сэтгэлээ дарж сүм хийдэд очихыг зөвлөж байна. Харин энэ ордныхон эрүүл мэнддээ анхаарч ажлын ачаалал болон архи дарснаас хол байхыг онцгой сануулж байна. Энэ сард та мөнгө санхүүгийн эх үүсвэр сайтай байх учраас мөнгөө зарцуулахдаа хямгатай бай.
Арслан (7/23-8/22)
Энэ ордныхны ер бусын өвөрмөц санаа бодлууд, уран бүтээлийн амжилт олон нийтийн хүртээл болж нэр алдартай болно. Хэвшсэн ажлуудыг хойш нь тавь. Тэд гол ажил хэрэгт саад болж байна. Нэр хүндээ бэхжүүлэх боломжийг ашигла. Ингэхдээ мөрөөдөлд авталгүй боломжоо бодитоор үнэл. Өөрийн дуртай зүйлийг хийх цаг зав гарахгүй байсан бол түүнийгээ амжуулах мөчийг эрж ол. Уран сайхны, аль эсвэл гүн ухааны төрлийн ном зохиол унших, сонгодог хөгжим сонсох нь танд хэрэгтэй.
Охин (8/23-9/22)
Холимог өдөр. Гэр орны ажил хэрэгт амжилт ололт байх хэдий ч эд материаллаг талын асуудлыг шийдэхэд хялбар бус байх болно. Сэтгэлийн гуниг гансралд анхаарлаа хандуулахгүй байж, асуудлыг олон талаас нь харах зайлшгүй шаардлага гарна. Таны оролцоог ойр дотны хүмүүс тань ихээр хүлээж байгаа тул тэдэнтэй цагийг өнгөрүүлэх, өгөөмөр сэтгэл гарган сэтгэлийн дэм өгөх нь чухал байна. Тэдэнтэй харилцан ярилцсанаар сэтгэлийн тайвшралыг авах төдийгүй тэдэнд ч бас үүнийг өгч чадна.
Жинлүүр (9/23-10/22)
Од гараг зоригтой мөн биеэ барих чадвараа гээгдүүлсний хэрэггүй гэж зөвлөж байна. Мэргэжлийн салбарынхан өнөөдөр шинээр гэрээ хэлэлцээр хийх бөгөөд энэ нь алсдаа их ирээдүйтэй байна. Таныг хамтрагч тань наанаа дэмждэг хэдий ч угтаа бол танд атаархан хорсож явдгийг анхаар. Хайр дурлалын харилцаанд гарсан асуудлаа шийдвэрлэж, бие биенээсээ нууж байсан зүйлээ ил гаргах хэрэгтэй. Та хэн нэгэнд маш их туслахыг хүсэх бөгөөд таны найз нөхөд ч үүнийг дэмжих болно.
Хилэнц (10/23-11/21)
Хууралт ташаа мэдээ, санаа муутай хүмүүстэй тааралдах таагүй өдөр. Хариуцлагатай ажилд анхаарал болгоомжтой байж мэргэжлийн үйл ажиллагаанд идэвх зүтгэлтэй байгаарай. Ойр дотны хэн нэгнээс тусламж эрэх мөн хамтрагчаа түшиж тулах гэсний хэрэггүй. Бүгдийг ганцаараа хийгээрэй. Магадгүй хууран мэхлэлтэнд өртөж болзошгүй. Магадгүй гэнэтийн таагүй асуудлууд гарч ирэх нь санхүүгийн хүндрэл авчирна эсвэл хайртай хүнтэйгээ маргалдахад хүргэнэ.
Нум (11/22-12/21)
Өдрийн онцгүй хандлага нь биеийн байдал, сахилга батад сөргөөр нөлөөлж мэднэ. Дотоод энергийн илүүдэл нь хэтэрхий их захиргаадах дуртай байх, ямарч ажилд эргэн тойрныхоо хүсэл саналыг үл хайхран толгойлох эрмэлзэлд оруулна. Зоримог байдал нь хэтэрхий эрсдэлд оруулж, ойрын хүнтэй харьцахдаа бодлогогүй алхам хийхэд бас мэргэжлийн хүрээнд буруу шийдвэр гаргахад хүргэнэ. Санаандгүй гэмтэл, өвчин нь төлөвлөгдсөн ажлыг биелүүлэхэд саад болно.
Матар (12/22-1/19)
Ачаалалтай хүнд өдөр. Элдэв асуудлууд, хэргүүд бүх талаас босож ирэх нь. Энэ өдөр танд удаан хугацаанд дурсагдан үлдэх болно. Учир нь амьдралынхаа удаан хугацааны төлөвлөгөөг өөрчлөх шаардлагуудтай тулгарах бололтой. Аливаа таагүй явдлыг инээд наргиантай байдлаар угтан авах хэрэгтэй ба ингэснээр гэгээн хайр, таатай мэдрэмж таны амьдралд том байр суурийг эзлэх болно. Ойр дотныхондоо анхаарал халамжийг тавиарай. Таны дэргэд байнга хамт байдаг хүмүүст хайр сэтгэл, хүндэтгэлээ илэрхийлэхээс бүү ичиж эмээгээрэй.
Хумх (1/20-2/18)
Эрч хүчтэй өдөр. Өнөөдөр ямар ч ажил онцгой анхаарал, болгоомж шаардах бололтой. Арилжааны гэрээ хэлцэл хийх бол анхааралтай бай. Таны санхүүгийн байдал тогтворгүй байгаа тул эрсдэлтэй алхам хийх элдэв адал явдалд бүү орооцолд гэж одод зөвлөж байна. Санамсаргүй тохиолдлоос болж, мөнгөний гарз гарах байх. Таны албан тушаал өөрчлөгдөнө, харин дээш ахих уу, буурах уу гэдэг нь зөвхөн танаас л шалтгаална.
Загас (2/19-3/20)
Сэтгэл санааны мэдрэг байдал ба ойр орчныхоо нөлөөлөлд автагдах чанар нь таныг зарчмаа хамгаалахад хүргэнэ. Бодлоо илэрхийлэхдээ шулуун шударга эсвэл өөрийн мэдэлгүй үйлдэл хийх явдал нь ойрын хүнтэйгээ харьцахад муугаар нөлөөлнө. Шинж тэмдгийг анхаарч, түүнийг зөв тайлах хэрэгтэй.