|
Видео

Шинэ мэдээ

АН-ын улстөрийн шоу эцэстээ Экс Ерөнхийлөгч Н.Энхбаярын ЯЛАЛТ боллоо

АН-ын улстөрийн шоу эцэстээ Экс Ерөнхийлөгч Н.Энхбаярын ЯЛАЛТ боллоо

 

Ойрын үед улстөрийн шоу тоглолтууд ёстой олон нийтийн нүдийг бүлтийлгэж, чихийг дэлдийлгэж байх шив. Хамтарсан засгийн газрыг байгуулаад наймхан сарын насыг үзээд эргүүлэн хөмөрч нэгнийгээ засгаас хөөж гаргана гэж бөөн сүрийг үзүүлж ямартаа ч зорьсондоо хүрч чадсан. 

 

УИХ-ын дарга З.Энхболд УИХ-ын ээлжит бус чуулганыг зарласан нь ердөө МАН-ын сайдуудыг "чөлөөлөх” явдал, мөнхүү өршөөлийн хуулийг баталж эдийн засгийн гэмт хэрэгтнүүд гэгдэх тэдний гар хөл болсон басхүү санхүүг хариуцагч эрхмүүдийг суллах явдал нэг ёсондоо зүгээр АН-ны шоу арга хэмжээнүүдийн нэг байсан гэдэгтэй хэн ч маргахгүй биз ээ.

 

Гэтэл өнөөдрийг хүртэл Засгийн газрын шинэ сайдуудын нэрсийг өргөн бариагүй "хүлээлт”-ийн байдалтай байгаа. Харин энэхүү АН-ын улстөрийн шоу хэнд ашигтайгаар эргэсэн гэдэг нь тодорхой. Олон нийтийн дунд МАХН-ын дарга Н.Энхбаяр засагт оролцож тэр бүү хэл шадар сайд болох тухай таамаг яригдаж эхэллээ. Учир нь өчигдөрхөн баталсан өршөөлийн тухай хуулиар түүний улс төрд оролцох эрх нь сэргэж байгаа юм. Тэгвэл энэхүү олон нийтийн таамаг үнэний ортой аж. МАХН-ын дарга Намбарын Энхбаяр Сөүл-Улаанбаатар чиглэлийн онгоцоор өчигдөр оройны 23:20 цагаас Буянт Ухаа нисэх онгоцны буудалд газардсан талаар баттай эх сурвалж мэдээллээ.

 

Ийнхүү хямарсан засгийг хөл толгойгоо олох гэж ядаж байхад экс Ерөнхийлөгч Н.Энхбаяр эх орондоо ирж байгаа нь улстөрийн өнгийг бас нэгэн өнгөөр будахаар болж байх шиг. Тиймээс УИХ-ын ээлжит бус чуулганы үе, засгийн газрын шинэ бүрэлдэхүүнд ч багтах магадлалтай хэмээн тооцоолж өөрийн улстөрийн карьерын ээлжит товтолгоог хийхээр төлөвлөсөн нь мэдээж.  

 

АН-ын улстөрийн шоу эцэстээ Экс Ерөнхийлөгч Н.Энхбаярын ЯЛАЛТ боллоо гэдгийг хэлэх нэгэн байна. 



Эх сурвалж www.bolod.mn

ЧОЙ


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler