| |
Мөнгө угаагчдыг өршөөсөн “ӨРШӨӨЛИЙН ХУУЛЬ”
Хаалттай хаалганы цаана батлагдсан "ӨРШӨӨЛИЙН ТУХАЙ ХУУЛЬ" хэн гэдэг аавын хүүг өршөөж, ямар аавын хүүг алаг үзсэн бол гэсэн хардлага сэрдлэгэ ард түмний дунд сүүдэр шиг босож ирлээ.
Ямартаа ч энэхүү хуулийн тээг садаа болоод байсан МАН-ыг Засгаас гаргаж байгаад л АН, МАХН-МҮАН-ын Шударга ёс эвсэл нар хуралдаж баталсан гэдэг нь тодорхой. Тиймдээ ч тохиролцож МАХН-ны удирдагч Н.Энхбаяр, АН-ын шинэ боловсон хүчин болж гарч ирээд хөл алдсан гэх Н.Алтанхуягийн хүргэн Г.Дэнзэн, мөн л Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн баруун гар болсон ахлах зөвлөх Л.Гансүх, "АМГ"-ын дарга асан Д.Батхуяг, "Татвар"-ын Ч.Гансүх, "Цэвэр агаар сан"-гийн Н.Хүрэлсүх нарыг лавтай өршөөлд хамруулсан гэх. Гэтэл ардын баатар болсон "Гал Үндэстэн" холбооны тэргүүн Ц.Мөнхбаяр зэрэг ардын хүүхдүүд яасан бол.
Эсрэг тэсрэгийн хуулиар өнгө мөнгөний нийгэмд дээшээ тэнгэр хол доошоо газар хатуухан өдөр хоногийг өнгөрөөж байгаа хэрэгтнүүд энэхүү хуульд хэрхэн хамрагдаж байгаад нь тийм ч хүртээлтэй бус харин энэхүү хуулинд зааснаар албан тушаал эрх мэдлээ урвуулан ашигласан эдийн засгийн гэмт хэрэгтнүүдэд маш өгөөмөр хандах хууль болж байгаагаарай онцгой хууль. Бараг л энэ хуулийн төслийг шоронд суусан, эсвэл суух магадлал өндөртэй өндөр албан тушаалтан захиалаад батлуулчихсан гэмээр хуулийн төсөл. Ёстой л чадаж байгаа хүний зол боллоо. Төрийг жолоодогч эсвэл бүр УИХ-ын гишүүдийг өөрийн дураар утсан хүүхэлдэй болгож чадах болсон эрхэм мөнгөний машинууд ямартаа ч ХҮССЭНЭЭ АВЛАА.
Ингэснээр өнөө унаад байгаа эдийн засагт эргэн орж ирэх ёстой байсан татварын 12 тэрбум 243 сая төгрөг салхинд хийсээд одлоо. Мөн хэрэгт холбогдоод байсан 45 мөнгөний хүүдий, эсвэл мөнгө угаагч төрийн халаас ухагчид зүгээр л дуу аялан наранд алхах сайхан боломж. Ердөө л өмнө хийснээ эргүүлэн нурааж байгаа энгийн жишээ. Энэ хэнд хэрэгтэй вэ. Албан тушаалдаа эрдсэн хэн нэгний гар хөлийн үзүүр болсон УИХ-ын гишүүн буюу ард түмнийхээ сайн сайхны төлөө тангараг өргөсөн тэдний халаасыг зузаалж басхүү ирэх сонгуулийнх нь бэл бэнчин болж үлдсэн гэдэг нь тодорхой.
Эх сурвалж www.bolod.mn
ЧОЙ