| |
Монгол Улсыг маань хоёр хуваах гээд байна уу
Монгол Улс ч удахгүй хуваагдах байх. Яг л хойт өмнө хоёр Солонгос шиг болж магадгүй л юм байна. Улсын наадмаараа л цол өгч ард түмнээрээ цэнгэдэг байсан цаг саяхан. Гэтэл хотын дарга Э.Бат-Үүлийн захирамж хүслээр "даншиг наадам"-ыг зохион байгуулж түүнийгээ Гандантэгчлэн хийдийн тэргүүн, шашны удирдагч Чойжамц хамбаар овоглуулчихлаа.
Гэтэл манайхан ямар туйлшрамтгай улс билээ гэдгийг ерөөсөө бодоогүй юу, эсвэл бодохыг ч хүссэнгүй юу. Ямартаа ч хийнэ гэснээрээ зүтгэсээр Улсын төсвөөс 500 орчим сая төгрөг хумслан байж хийсэн. Угийн хийнэ гэсэн бол ямар ч хамаагүй аргаар хийдэг бүр цаанаасаа төрчихсөн гэмээр гөжүүд тийм л хүн гэдгийг сүүлийн хэдэн жилийн хугацаанд ХОТЫН МЭЭР болсон цагаас нь мэдэх болсон ард түмэн ч дуугүй л даган цэнгэлээ гэж болно.
Улсын Ерөнхийлөгч зарлигдаагүй цолыг манайхан ч хүлээн аваад дахин бөөн баяр наадмыг дахин хөгжөөж эхлэх нь тодорхой. Учир нь одоо цолны найр гээд хавтгайрах нь мэдээж хэрэг. Анхны тодотголтой ДАНШИГ-ийн цолтнууд найр наадмаа өргөн дэлгэр тэмдэглэх нь ч мэдээж. Ингээд л Монголын найр наадам зун, намрын 6 сар үргэлжлээд өвөл, хаврын хахир цагаар төр засаг минь гэж гар сарвайн гуйланчлана. Гэтэл өнөө төр засаг нь дээрээ ч, эдийн засагтаа ч хямарсан гэдгийг өнөөдрийн 8 настнаас 80 настнууд ч мэдэж байгаа шүү дээ.
Дээрээ хоёр нам, бас болоогүй ээ нам дотроо фракцаараа хуваагдана. Ингээд л улсыг минь хуваах эхлэл суурийг нь тавьж баяр наадмаа хүртэл төр, шашин буюу Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Хотын мээр Э.Бат-Үүл гээд салгаад авчихлаа.
|
Эх сурвалж: www.bolod.mn
ЧОЙ