|
Видео

Шинэ мэдээ

Улс төрийн тогоонд буцлагсад ОРГИЖ эхэллээ

Улс төрийн тогоонд буцлагсад ОРГИЖ эхэллээУлс төрчдийн хэн нь үнэн яриад байна вэ гэдгийг ёстой хариулт нь олдохгүй таавар мэт толгой эргүүлсээр байгаа нь ард түмний эргэлзээг улам ихэсгэхээс өөр үр дүн гарахгүй байна. Сүүлийн үед улстөрчдийн ичээнээс гарсан хожгоруулалт ихэсч байгааг урин цагийн ХАНШ-ийн нээлт гээд хэлчихмээр...

 

Учир нь ирэх жилээс өнөө л 76 гишүүнээ сонгох гээд бөөн бужигнаан, сенсаац болно гэдгийг мэдэж иргэдийнхээ толгойг угааж сурсан, ярихаас өөр ид шидгүй дарга сайд нар ичээнээсээ гарч байгаа болохоор л энэ хаврын улс төрийн амьдрал доргиотой давалгаатайхан өрнөж байна. Угаас их усны татралт болох цагаар ширүүсдэг хэмээн эртнээс өвгөд маань ярьдаг байсан нь санаанд буух шиг.

 

Сонгогдоод хоёр жилийн нүүрийг үзэхдээ үүрнээсээ цухайгаагүй улстөрчид гэнэт л сонгогдсон тойрогтоо ажиллаж байгаа сураг энд тэндгүй сонсогдох болж иргэдийнхээ амьдрал ахуйд санаа зовсон царай гаргасан баг /МАСК/-аа өмсөж дүр исгэж эхлэх нь гайхалтай.

 

Өнгөрсөн жилийн арван нэг сард "Монгол туургатны 100 эрхэм" нэвтрүүлэгт Н.Энхбаяр оролцохдоо Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржоос уучлалт гуйсан өргөдөл ерөөсөө бичээгүй хэмээн цээж хаялан суусан цаг одоо ч хүмүүсийн нүдэнд тод байгаа байх. Гэтэл эрхэм Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж энэ сарын 9-нд "Цензургүй яриа" нэвтрүүлэгт орохдоо Н.Эхбаярыг уучлалт хүссэн өргөдөл надад өгсөн надад одоо ч байгаа хэмээсэн нь хоёр үзүүртэй ХАРИУЛТ нэхсэн асуулт болон үлдсэн.

 

Харин ойрын эх сурвалжуудын мэдээлж байгаагаар удахгүй энэхүү хоёр үзээрт асуултын хариуг эцэс болгож Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж уучлалт хүссэн өргөдлийг нь олон нийтэд тараана хэмээлээ. Ингэхээр Улстөрчдийн амьдрал ямартаа ч тогоон дотроо буцалсаар одоо ч ОРГИХОД БЭЛЭН болж байх шиг.


Эх сурвалж WWW.BOLOD.MN

ЧОЙ

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler