|
Видео

Шинэ мэдээ

Найрсаг Улаанбаатар болохоос найр наадмын Улаанбаатар биш байхаа Хотын захирагч аа!

Найрсаг Улаанбаатар болохоос найр наадмын Улаанбаатар биш байхаа Хотын захирагч аа!НАЙРСАГ энэ үгийн тайлбар Монгол хэлэнд ердөө л "Эв эеийг эрхэмлэн дээдэлдэг ‎элэгсэг, найртай зан; найрсаг хандах (‎элэгсэг, найртай хандах), найрсаг байдал (эв эеийг харилцан эрхэмлэх байдал)" гэсэн утга санааг илэрхийлдэг ажээ. Гэтэл Улаанбаатар хотын захирагч, хотын МЭЭР Э.Бат-Үүл гуай чухам ямар тайлбар толь дээрээс харсан юм бол. Найрсаг гэдгийг нэг л буруу ойлгоод байх шиг. 

 

Өнгөрсөн жилүүдэд ч өнөө жил ч гэсэн наадам наргианыг илүүд үзэж бүр одоо өөрийнхөө нэрэмжит гэмээр УЛААНБААТАР ХОТЫН ИХ ДАНШИГ гээчийг зохион байгуулна хэмээн ханхалзаж яваа. Нэрэмжит гэсний учир анх "даншиг наадам"-ыг 1639 оноос хийх болсон Даншиг наадам юм. Энэ жил Занабазарыг Халхын шашны тэргүүнээр өргөмжилж наадсан аж. Ширээт цагаан нуурын энэ наадамд Бөх лам барилдан түрүүлж, Бонхор донир гэгчийн морь магнайлсан нь тэмдэглэгдэн үлджээ. Хамгийн том Даншиг Долоннуурт 1696 онд болжээ. Энэ үеэс Түмэн эх дуу зохиогдсон нь наадмын сүлд дуу болсон байна. Халх Манжид дагаар орж Манжийн хаанд даншиг өргөн наадаж буй нь энэ. Даншигийн наадам Монгол улс тусгаар тогтнолоо сэргээх хүртэл буюу 1911 он хүртэл үргэлжилсэн юм. Богд Жавзандамба хаан ширээнд суунгуут энэ наадмыг болиулсан. Даншигийн утга учир үүнээс тодорхой харагддаж байгаа юм. Чухамдаа бол даншиг наадам гэгч нь хэн нэгэн хүний нэр хүндийг өсгөх гэсэн баяр төдийгүй, Монгол Улс Манж чин улсад дагаар орсон үе буюуу 1696 оноос улам хүчтэйгээр зохион байгуулагдах болсон түүхтэй. 

 

Харин 1911 онд Богд хааныг залснаар даншиг наадмыг болилуулсан түүхээс үзвэл Даншиг наадам нь Монгол түмэнд тийм ч өгөөжтэй наадам биш гэдгийг сануулах мэт.

Сүүлийн үед Орос болон гадаадын судлаачдын үзсэнээр Монгол Улс удахгүй Хятад улсын нэгэн муж болох тухай судалгаа гаргасан нь үнэний ортой бол Эрхэм Хотын мээр маань бэлтгэл ажилдаа орчихсон байгаа юм биш биз. Эрхэм Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүлийн хамтран зүтгэгч Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнгөрсөн сарын 10-нд ОХУ-д ОХУ, БНХАУ-уудын ерөнхийлөгчтэй гурван талт уулзалт хийх үеэр ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин ч бас Монгол улс Хятад улсын харьяат болж байгаад харамсаж байгаагаа илэрхийлсэн гэдгийг олон улсад улстөр судлаачид хэлсэн байдаг. 

 

Эцэст нь Найрсаг Улаанбаатар хөтөлбөрийн хүрээнд хэлэхэд НАЙРСАГ гэж олныг Найр наадамд уриалах гэсэн утга ерөөсөө олдохгүй байгаа юм гэдгийг л сануулья УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧ, ХОТЫН МЭЭР ЭЭ.



Эх сурвалж www.bolod.mn

ЧОЙ


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler