|
Видео

Шинэ мэдээ

“Бид хамтдаа” аяны нээлт Өвөрхангай аймагт боллоо

МАН-ынхан "Бид хамтдаа” аяны нээлт Өвөрхангай аймгийн Хужирт, Есөн зүйл, Зүүнбаян-Улаан сумдад боллоо. Аяны хүрээнд УИХ-ын гишүүн Содбаатар нарын албаны хүмүүс эдгээр сумдын багуудад уулзалт, зөвлөгөөн зохион байгуулж, өрх бүрт МАН-аас хүргэж байгаа захидлыг илгээсэн юм. Иргэдийн өмнө тулгамдаж байгаа асуудлыг айл, өрх болгон дээр очиж, сонсож, тэдний дуу хоолой, тулгамдаж байгаа асуудлыг УИХ, Засгийн газрын түвшинд хүргэх юм.Мөн айл, өрх болгоноос санал авч, 2016-2020 онд МАН-ын дэвшүүлэх мөрийн хөтөлбөрийг ард түмэнтэйгээ хамтран боловсруулахад "Бид хамтдаа” аяны зорилго оршиж байгаа гэдгийг иргэдийг танилцууллаа.

Иргэдийн хувьд энэ бүхэнд талархалтай хандаж байгаагаа илэрхийлж, орон нутагт малчдын зээл, тэтгэврийн зээл, Үндсэн хуулийн өөрчлөлт зэрэг асуудал иргэдийн анхаарлыг татаж байгаа. Мөн ажилгүйдлийн түвшин өндөр байгааг онцолж байлаа. Мөн удахгүй болох УИХ-ын сонгууль ямар хэлбэрээр явахад нэлээд ач холбогдол өгч байлаа. Иргэдийн олонх нь нам биш хүнийг сонгодог байх тогтолцоо бидэнд хэрэгтэй байгаа. Ажил хийдэг, улс орны өмнө хариуцлага хүлээх чадвартай хүн хэрэгтэй байна. Энэ нь амьдрах орчинг дээшлүүлж, улс орны байдлыг сайжруулах гарц байх болно гэв.

Ахмад настанууд нэлээдгүй бухимдалтай байгаагаа өнгөрсөн өвлөөс эхлэн илэрхийлсэн. Тэтгэврээсээ өөр орлогогүй ахмадуудад ийн өндөр хүү банкинд төлөхөд хүндрэлтэй байдаг. Ялангуя хөдөө орон нутагт байгаа хүмүүс өвдөж, зүдрэхэд мөнгө төгрөггүйн хүндрэл их үүсдэг гэдгээ учирлаж байлаа. Мөн олон жил яригдсан малчдын тэтгэврийг шийдвэрлэх асуудал орон нутагт иргэд ихээр сонирхож байсан юм.

Б.ДАВАА

 

“Бид хамтдаа” аяны нээлт Өвөрхангай аймагт боллоо
“Бид хамтдаа” аяны нээлт Өвөрхангай аймагт боллоо
“Бид хамтдаа” аяны нээлт Өвөрхангай аймагт боллоо

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler