|
Видео

Шинэ мэдээ

МАН-ын “Бид хамтдаа” аян Чингэлтэй дүүрэгт өрнөлөө

МАН-ын “Бид хамтдаа” аян Чингэлтэй дүүрэгт өрнөлөөМонгол Ардын Намаас санаачлан орон даяар өрнүүлж буй "Бид хамтдаа" аяны хүрээнд Монгол Ардын Намын гишүүд энэ сарын 10-12-ны өдрүүдэд Чингэлтэй дүүрэгт ажиллалаа. Тодруулбал, УИХ-ын гишүүн, МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт, УИХ-ын гишүүн О.Содбилэг, Нийслэлийн МАН-ын хорооны дарга Ц.Сандуй, МАН-ын Улс төр, намын байгуулалтын газрын дарга Д.Даваасүрэн нар дүүргийн 1-6р хороонд, УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяраар ахлуулсан ажлын хэсэг 9-11, 15-18-р хороонд, УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшингээр ахлуулсан ажлыг хэсэг 7, 8, 12, 13, 14, 19р хороонд тус тус ажиллаж, иргэдийн санал бодлыг сонслоо.

Иргэдтэй уулзан санал хүсэлтийг нь сонсох, тулгамдсан асуудлуудыг хамтдаа шийдэх зорилготой "Бид хамтдаа” аяныг Монгол Ардын Нам энэ сараас эхлэн зургаан сарын хугацаанд орон даяар зохион байгуулж буй юм. Дүүрэг болон аймаг, сумдад хийх уулзалтыг ийнхүү Чингэлтэй дүүргээс эхлүүлээд байна.

Уулзалтаар улс оронд тулгамдаж буй болон Улсын Их Хурлын чуулганаар хэлэлцэж буй асуудлууд, эдгээрт Монгол Ардын Нам ямар байр сууь баримталж байгааг танилцуулахын зэрэгцээ эдийн засгийн нөхцөл байдлын талаар мэдээлэл өгч иргэдийн санал, хүсэлтийг сонссон юм. Тухайлбал, Сонгуулийн тухай хууль, Үндсэн хуулийн өөрчлөлт, Оюутолгой, Тавантолгойн асуудал, нийгмийн даатгал, тэтгэвэр тэтгэмжийн талаар ярилцаж, нээлттэй санал солилцлоо. Иргэдийн зүгээс юуны өмнө санал сэтгэгдлийг нь сонсохоор зорин ирж буйг талархал илэрхийлж байв. Учир нь УИХ-ын чуулган, Засгийн газрын үйл ажиллагааны талаар төдийлөн мэдээ мэдээлэлгүй байдаг талаар хэлж байлаа.

Чингэлтэй дүүргийн хувьд эмнэлгийн тусламж үйлчилгээ хомс, туйлын хангалтгүй байдгийг иргэд нэн тэргүүнд онцолсон. Эмнэлгийн барилгыг шорон болгосон явдалд тэд ихээхэн дургүйцэж байгаа бөгөөд сургууль, цэцэрлэгийн хүрэлцээ муу байхад хорих анги барьж буйд шүүмжлэлтэй хандаж байсан юм. Иргэдийн зүгээс шүүмлэл дагуулсан бас нэг асуудал нь тэтгэврийн насыг нэмэх байлаа. Тэд үүнийг буруу гэж үзэж байгаа бөгөөд тэтгэврийн насыг нэмэх нь ажилд ороход насны хаягаар тогтоодог, 40-өөс дээш насныхныг ажилд авах нь ховордсон энэ үед ажилгүйдэл ихсэх нэг гол шалтгаан болно гэж үзэж байна. Засгийн газарөнгөрсөн хоёр жилийн хугацаанд Нийгмийн даатгалын үйл ажиллагааг сайжруулж сангийн мөнгийн нэмэгдүүлж чадаагүйнхээ алдааг тэтгэвэрийн насыг нэмж, тэтгэвэр авдаг хүмүүсийн тоог цөөлөх замаар иргэдийн нуруун дээр үүрүүлж буй хэрэг хэмээн үзэж ихээхэн бухимдалтаЙ байсан юм. Ихэнх нь тэтгэврийн зээлтэй дээр 180-200 орчим мянган төгрөгийн тэтгэвэр авдаг ахмадуудад энэ нь хүндхэн тусч буйг тэд учирласан. "Цагтаа улсын бүтээн байгуулалтын томоохон ажлуудад гар бие оролцож явсан хүмүүс өдгөө ядуусын эгнээнд шилжиж, тэтгэврээсээ давсан зээлтэй амьдарч байна. Бидний амьдарч байсан социалист нийгэм хамгийн сайхан байж гэж бодох үе гарах юм. Бид хэд барууныг шүтсэнээр хүн чанараа алдан доройтож байна. Нэг нь үхэж байхад хажуугаар нь чимээгүй өнгөрөөд явдаг хатуу цаг үе ирж" хэмээн 11р хорооны иргэн Ганбаатар ярьлаа. Харин иргэд тэтгэврийн зээлийн хүүг бууруулах, малчдын тэтгэврийн насыг наашлуулахыг дэмжиж байгаагаа илэрхийллээ.

Гурван өдөр үргэлжилсэн уулзалтын үеэр сурагчийн форумын чанар муу атлаа үнэ их, сүүлийн үед эмийн хүрэлцээ муу байгаа гэх зэргээр иргэд олон асуудал хөндөж, басхүү сонирхсон олон асуултдаа хариулт авсан юм. Асуулт саналаа амжиж ирүүлээгүй хүмүүсийн саналыг ч Монгол Ардын Намынхан бичгээр хүлээн авч байлаа. Тэд иргэдийн энэхүү саналыг нэгтгэн хамгийн их ирснийг нь мөрийн хөтөлбөртөө тусгахын зэрэгцээ, намын бүлгээрээ дамжуулан Улсын Их Хуралд ч танилцуулна гэдгээ хэллээ.

Монгол Ардын Намын "Бид хамтдаа" аян энэ амралтын өдрүүдээр Архангай аймагт үргэлжилнэ.

МАН-ын “Бид хамтдаа” аян Чингэлтэй дүүрэгт өрнөлөө
МАН-ын “Бид хамтдаа” аян Чингэлтэй дүүрэгт өрнөлөө
МАН-ын “Бид хамтдаа” аян Чингэлтэй дүүрэгт өрнөлөө
МАН-ын “Бид хамтдаа” аян Чингэлтэй дүүрэгт өрнөлөө
МАН-ын “Бид хамтдаа” аян Чингэлтэй дүүрэгт өрнөлөө

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler