| |
Хур дагуулсан аян Өмнөговь аймагт амжилттай өрнөлөө
Хувьтай хүн хур борооноор гэж бид ярьдаг. Тэгвэл МАН-ынхан ёстой л хувьтай улс юмаа гэж Өмнөговьчууд ам сайтай байна. МАН-аас зохион байгуулж байгаа Бид хамтдаа аяны баг Өмнөговьчуудтай уулзаж, тэдний санал сэтгэгдлийг сонсч, нутгийн иргэдийн аж амьдралтай танилцлаа. Аймгийн төвд хийсэн нэгдсэн арга хэмжээ, төв талбайд зохион байгуулсан урлагийн тоглолтийн дараахнаас бороо шивэрч эхлэн шөнөжин хатсан хөрсөнд чийг өгч хонолоо. Аяны баг сум бүрт хуваагдан ажиллаж Улаанбаатар хотыг зорих хүртэл 2 өдөр тасралтгүй бороо шивэрч байсныг нутгийн иргэд ихэд бэлэгшээн хүлээн авлаа. Говьд энэ жил сайхан зуншлага болохын дохиог МАН-ынхан авч ирлээ. Та бүгдийн оролцоотой улс орон өөдлөн дэвжих болтугай хэмээн ерөөлийн үгсээр мялааж байсныг хэлэх нь зүйтэй. Бид хамтдаа аяныг Монгол улсын 21 аймаг, 330 сум Нийслэлийн 9 дүүрэгт зохион байгуулж өрх бүрт захидал хүргэж, хүн бүхэнтэй санал солилцож хамтдаа асуудлын гарцыг эрж шийдвэрлэх зорилготой эхлүүлэн амжилттай өрнүүлж байна. Өмнөговь аймагт зохион байгуулсан бид хамтдаа аянд МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат, Хүн амын хөгжил нийгмийн хамгааллын дэд сайд Б.Мөнхбаатар, УИХ-ын гишүүн Н.Энхболд, УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа, УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин, УИХ-ын гишүүн Ц.Дашдорж, Хөдөлмөрийн сайд С.Чинзориг, УИХ-ын гишүүн Номтойбаяр нар оролцжээ. Тэд аймгийн бүх сумдад хүрч ажиллан нийгэм, эдийн засгийн цаг үеийн асуудлаар иргэдэд нээлттэй мэдээлэл өгч, тэдэнд тулгамдаж байгаа асуудлуудыг сонслоо. Энэ үеэр МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Мөнхбат: Сүүлийн үед дарга нар зөвхөн өрөөндөө суугаад л ард иргэдийн амьдрал ямар байгааг дүгнээд, амьдралд огт хэрэггүй байгаа, хэрэгжих боломжгүй хуулийн төслүүдийг санаачилж байгаа энэ арга барилыг МАН-ынхан эвдэж, аймаг, сум, дүүрэг, өрх бүрт хүрч ажиллан ард иргэдийн дунд нь орж тулгамдаж байгаа асуудлуудыг нүдээр үзэж иргэдтэй хамтран ярилцаж шийдвэрлэх нь хамгийн зөв гарц гэж бодож байгаа. Тиймээс бид аяныг эхлүүлсэн. Архангай аймагт аян амжилттай өрнөж бид иргэдтэй уулзаж нэг ч гэлтгүй асуудлуудыг газар дээр нь шийдсэн гэдгээ дуулгасан. Аймгаас алслагдсан сумдад сонгогдсон гишүүд нь битхийхэл хэвлэл мэдээлэлийнхэн ч очдоггүй тиймээс л бид засаг барьж байгаа гишүүдэд яаж дуу хоолойгоо хүргэх билээ. Эдийн засаг хямарч, ард түмний амьдрал өдрөөс өдөрт уруудсаар байгаа энэ үед Бид хамтдаа аяныг эхлүүлэн иргэдтэй уулзаж байгаа МАН-ын энэ арга хэмжээ цаг үеэ олсон зөв шийдэл байна. Говь нутагт удаан хүлээгдсэн хур бороо орж, санал бодлоо дайхыг хүлээж байсан иргэдтэй МАН-ын гишүүд төлөөлөгчид ирж уулзаж байгаад үнэхээр сэтгэгдэл өндөр байна гэдгийг сумын иргэд онцолж байлаа. Өмнөговь аймагт МУ-ын уул уурхайн 2 том хөдөлгөгч хүч болсон Оюутолгой, Тавантолгой байдаг. Өмнөх жилүүдэд энэ уурхайнуудыг түшиглэн ажлын байр элбэг байдаг байсан бол сүүлийн 2-3 жил ажилгүй иргэдийн тоо эрс нэмэгдэж, малын гаралтай түүхий эдийн үнэ буурч, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт тэнгэрт тулж иргэдийн нуруунд ачаа дэндүү хүнддэж байна гэдгээ тэд учирлаж байна.
Үнэ тогтворжуулах хөтөлбөр иргэдэд хүрэх нь битхийхэл энэ талаарх мэдээлэл ч тэдэнд алга байна.
Шинэчлэлийн засгийн газрын үед үнэ тогтворжуулах хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр 3,4 их наяд төгрөг зарцуулсан ч энэ нь бодит ажил болсонгүй. Зөвхөн эрх мэдэл бүхий хэдхэн компанийн орлого болоод хувирчихан нь сум бүрт ажиллахад батлагдсаар байна. Энэ хөтөлбөр хэрэгжиж иргэдийн амьдралд дэм болох нь битхийхэл үнэ тогтворжуулах хөтөлбөрийн талаарх мэдээлэл ч тэдэнд хүрээгүй байгаа юм. МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат аймгийн төвийн худалдаа эрхлэгчидтэй уулзаж санал бодлыг нь сонссон. Өмнө нь наймаачид сард 2-3 удаа бараандаа явж ашиг олоод амьдарлаа залгуулаад болоод л байдаг байж. Гэтэл одоо сард 1 удаа ч явахад хүнд болж, худалдан авалт эрс буураад байгаагаа тэд хэллээ. Үнэ бууруулахаар хөтөлбөр хэрэгжүүлсэн ч энэ нь эзэддээ хүрч чадалгүй дахиад л үргүй зардал, эрх мэдэл бүхий компанийн хувийн бизнесийг дэмжсэн ажил болжээ.
Бид хамтдаа аяны хүрээнд нэг ч гэсэн асуудлыг орхилгүй шийдсээр байгаад иргэд талархаж байна.
МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат Өмнөговь аймгийн Даланзалгад, Булган, Мандал овоо сумдад ажиллаж иргэдийн өмнө тулгамдаж байгаа асуудлуудыг сонсч тэдэнтэй ярилцлаа. Сумдад хамгийн их тулгамдаж байгаа асуудал бол үнийн өсөлт, ажилгүйдэл, малын хулгай, түүхийн эдийн үнийн бууралт байгаа гэдгийг иргэд хэлж байна. Ажилгүйдэл газар авч байгаа энэ үед хамтран хоршоо байгуулж мал аж ахуй, газар тариалангаа хөгжүүлэн өөрсдөө бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэх нь чухал гэдгийг МАН-ын Ерөнхий нарийн бичигийн дарга онцлоод төсөл хэрэгжүүлэхээр бол дэмжиж ажиллан салбар яамдад нь уламжлан өгхөд бэлэн байна гэлээ. Мөн сумын иргэдэд тулгамдаад байгаа хамгийн чухал асуудал бол эм тарианы дутагдал. Мандал-Овоо сумын эрүүл мэндийн нэгдсэн төвд энэ жил 5 сая төгрөг төсөвлөсөн ч санхүүжилт нь гацсаар 1 сая 600 мянган төгрөгийг л шийдэж өгчээ. Гэтэл суманд энэ нь хаанаа ч хүрэлцэхгүй өндөр настнууд эмнэлэгт хэвтхдээ эм тариагаа өөрсдийн мөнгөөр худалдан авч эмчилгээ хийлгэж байгаа нь хүндрэлтэй байна. Эдийн засаг хямраад хүндхэн байгаа ч гэлээ бид эрүүл байх нь чухал. Энэ асуудалд анхаараачээ гэдгээ тэд сануулсан. Үүнийг салбар яамны сайдад нь хүргүүлж ойрын хугацаанд асуудлыг шийдвэрлэх болноо гэдгээ МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Мөнхбат дуулгалаа. Иргэдийн амьдралд болж бүтэхгүй байгаа жижиг ч гэлтгүй асуудлууд их байна. Тиймээс бидэнтэй ирж уулзаж, асуудал бүрт гарц хайж аяныг эхлүүлсэн МАН-ынханд талархаж байгаагаа Өмнөговь аймгийн иргэд хэллээ.
МАН-аас санаачилсан хуулийн төслүүдийг иргэд дэмжиж байгаагаа илэрхийллээ
МАН-аас хэд хэдэн хуулийн төсөл санаачлан УИХ-д өргөн бариад хүлээгдсээр удаж байгаа. Уулзалтын үеэр МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Мөнхбат хуулийн төслүүдийн талаар иргэдэд танилцуулсан юм. Малчдын хөдөлмөрийг хүнд хөдөлмөрт тооцож тэтгэвэрт гарах насыг 5 жилээр наашлуулах, өндөр настны тэтгэврийн зээлийн хүүг бууруулах, сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзэж байгаа гэлээ. Иргэд ч дээрх хуулийн төслүүдийг дэмжиж байгаагаа илэрхийлээд малчдын хөдөлмөр яалт ч байхгүй хүнд. Тиймээс 5 наснаар наашлуулан тэтгэвэрт гаргана гэдэг энэ санаачлага нүдээ олжээ. Мөн ахмад настнууд өрнөөс өрний хооронд амьдарч байгаа нь үнэн. Өнөөдөр банкинд тэтгэврийн зээлгүй өндөр настан гэж бараг байхгүй. 6 сар, 1 жилээр тэтгэвэрээ хүүтэй зээлчихээд одоо ямар ч орлоггүй хүндхэн байгаа тухайгаа ч тэд дуулгасан юм. Аль ч сумдад очсон иргэд эхний ээлжинд ийм л зүйлийг хүлээж байна. Мөн 2016 онд болох УИХ-ын сонгуулийг хар машинаар тоолох биш гар аргаар тоолж, уначихаад байгаа эдийн засагтаа хэмнэлт хийж, шудрага сонгууль явуулах нь зүйтэй гэдгийг ч дамжууллаа.
Монгол улсын ардчилсан нам гэж үгүй, Монгол улсын ардын нам гэж үгүй. Тиймээс улс эх орныхоо эрх ашиг, ард иргэдийн амар тайван амьдралын төлөө намчирхаж улстөржилгүй хамтраад асуудлуудыг шийдэж, эдийн засгаа хэвийн түвшинд хүргэж, өргүй л улс болох юмсаан гэсэн энгийн захиасыг тэд дайлаа.