|
Видео

Шинэ мэдээ

Шашины секттэй холбоотойгоор ОХУ-д гарсан эрүүгийн хэрэг

Шашины секттэй холбоотойгоор ОХУ-д гарсан эрүүгийн хэрэгКонстантин Руднев

Константин Руднев

 Сект гэдэг бол шашны нэрийг барьж санхүүгийн ашиг олох, эсвэл нийгмийн сэтгэхүйг булингартуулах зорилготой байгуулга юм. Орос хэлэнд сект гэдэг үг нь сөрөг утга санаа агуулдаг. Секттэй холбоотой эрүүгийн гэмт хэрэг дэлхийн олон оронд гарч байлаа. Зөвхөн ОХУ-д шашны секттэй холбоотой ямар гэмт хэрэг гарч байсныг сөхөж үзье. Оросын хууль сахиулах байгуулагууд 1999, 2004, 2008 онд гурван ч удаа "Ашрам Шамбала” гэдэг шашны сектийн тэргүүн Руднев гэгчийг эрүүгийн хариуцлагад татах гэж оролдсон юм. Тэр Новосибирск хотод 1989 онд шашны байгууллага нээжээ.

 Хожим бусад хотуудад салбараа нээсэн байна. Константин Руднев шашны байгуулагаа Оккульт шинжлэх ухааны академи, Оросын тантрикийн сургууль, Гейшийн сургууль гэж нэрлэж байлаа. Энэ шашны байгуулагад элссэн хүмүүс янз бүрийн хандив өргөдөг байна. Олонх нь орон байр машин унаагаа зарж үрж, шашны байгуулагад мөнгөө тушаажээ. Тэд хамаатан садан, гэр бүлээсээ ч дайжиж тэнэмэл амьдралыг сонгож байлаа. Шашны бүлэглэлийнхэн гар утас ч хэрэглэдэггүй. Сектийн гишүүд замбараагүй бэлгийн харьцаанд орохыг ч сурталчилж байлаа. Энэ шашны байгуулагийн гишүүд нь Рудневийн эсрэг мэдүүлэг өгөхөөс татгалзаж байсан тул эрүүгийн хэрэг үүсгэх боломжгүй байлаа. Гишүүд нь шашны байгуулагад сайн дураараа ирсэн гэж тайлбарлаж байв.

1999 оны 11 сард "50 дахь” гэдэг шашны байгуулагын гишүүн Якутын Алдана хотын 5 оршин суугч 10 настай хүүхдийг зодож амийг нь егүүтгэсэн байна. Шүүх эмнэлгийн дүгнэлтээр хүү зодуулж гүн цочролд орсноос болж амьсгал хураасан гэжээ. "50 дахь” шашны сектийн тэргүүн Виталий Козырь чанга дэглэмтэй хорих ангид 10 жилийн ял эдлэх болжээ. Сектийн өөр дөрвөн гишүүн 5 жилийн ял сонсчээ.

2002 оны 1 сарын 23-нд Приморийн хязгаарын шүүх "Аум Синрике” сектийн гишүүн ОХУ-ын 3 иргэнд ял оноосон байна. Тэд Япон улсад алан хядах ажиллагаа хийхээр бэлтгэж байсан нь нотлогдсон юм. Тэд Японы Токио, Осака, Амори хотод дэлбэрэлт үйлдэж шоронд хоригдож байгаа "Аум Синрике” сектийн толгойлогч Секо Асахараг шоронгоос сулла гэж шаардах гэж байсан юм. Алан хядах ажиллагаандаа бэлтгэж байхдаа Холбооны Аюулгүй Байдлыг хангах газрын ажилтны анхааралд ертөж, улмаар хэрэгт татагдсан юм. Тэд тэсрэх бодис, зэвсэг хадгалж байжээ.

2008 оны 7 сарын 7-нд Москвагийн Таганский шүүх сект байгуулсан Григорий Грабовийг 11 жилийн ялаар шийтгэсэн байна. Прокурорын газрын мэдээллээр тэр 2001 онд "Григорий Грабовын сургааль” гэдэг сект байгуулжээ. Тэр асар богино хугацаанд оросын 57 бүс нутагт салбараа нээж амжсан байна. Нэг удаа 500 хүн

Петр Кузнецов

Петр Кузнецов "Уулын Иерусалим” сектийг байгуулагч.

хамруулдаг семинарын тасалбарын үнэ нь 2000 рубль байжээ. Шүүх байгууллага Григорий Грабовыг залилан хийсэн гэж буруутгаж баривчилсан байна. 2008 оны 10 сарын 15-нд түүнд 8 жилийн ял оноожээ.

2008 оны 8 сарын 8-нд Пенза мужийн шүүх сект үүсгэн байгуулсан Петр Кузнецовт ял оноожээ. Тэрээр Ертөнцийн төгсгөл ирнэ гэж мунхруулан 35 хүнийг газар доорх зооринд оруулсны зарим нь нас барсан байна. Хууль хяналтын байгууллагынхан тэднийг зоориноос гарахыг уриалсан ч татгалзсан хариу сонсжээ. Хэрвээ хүч хэрэглэн зоориноос гаргавал өөрсдийгөө шатаана гэж мэдэгдэж байлаа. "Уулын Иерусалим” сектийг байгуулсан Петр Кузнецов нь сэтгэл мэдрэлийн өвчтэй нэгэн байжээ.

© duuren.mn

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler