| |
Боомтын болон хот хоорондын хөдөлгөөнийг 25-наас зогсооно гэв
Дорноговь аймгийн Замын-Үүд сумын "Борхойн тал” авто тээвэрчдийн холбооноос яг одоо Монгол ньюс агентлагт хэвлэлийн бага хурал хийж байна.
Тус хэвлэлийн бага хурлаар тээврийн салбарт шударга өрсөлдөөн тогтоох, үндэсний эрх ашгийг дээдлэх зорилгоор энэ сарын 25-наас боомтын болон хот хоорондын хөдөлгөөнийг зогсоохоо мэдэгдэж, Зам тээврийн яам, Авто тээврийн үндэсний төвийн нэр бүхий албан хаагчдад хариуцлага тооцох тухай бичиг Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нарт хүргүүлж байгаагаа мэдэгдсэн юм.
Боомтын болон хот хоорондын хөдөлгөөнийг зогсоохдоо эхний тав хоногт Транзит болон шууд муудах ачааг саадгүй нэвтрүүлнэ. Албан бичгийн хариуг ирүүлэхгүй удвал транзит ачааны тээвэрлэлтийг ч зогсооно гэж "Борхойн тал” авто тээвэрчдийн холбоо ТББ-ын тэргүүн Д.Эрдэнэбат мэдэгдлээ.