| |
”Дайчин сүх” компанид түр зөвшөөрөл олгосон байсан ч цуцаллаа
Сүхбаатар аймгаас Улаанбаатар хот руу зорчигч тээвэрлэж явсан "Дайчин сүх” компанийн 05-22 СҮА улсын дугаартай том оврын автобус өнгөрсөн зургаадугаар сард онхолдсон. Зургаан хүний аминд хүрч, 20 гаруй хүнийг гэмтээсэн уг ослын дараа "Дайчин сүх” компанийн үйл ажиллагааг түр зогсоож, Авто тээврийн үндэсний төв, "Дайчин сүх” ХХК, Сүхбаатар аймгийн Тээвэр, авто замын газар хоорондын гурвалсан гэрээг түдгэлзүүлсэн юм.
Тус компани Баруун-Урт-Улаанбаатар чиглэлд 10 автобусаар үйлчилдэг байв. Харин Авто тээврийн үндэсний төвөөс "Дайчин сүх” компанид түр зөвшөөрөл олгосноор өнгөрсөн долоо хоногт гурван автобусаар Улаанбаатараас Баруун-Урт руу зорчигч тээвэрлэжээ. Гэвч Сүхбаатар аймгийн Тээвэр, авто замын газар энэ талаар аймгийнхаа удирдлагад танилцуулаад, шүүхийн шийдвэр гартал тус компанийн зорчигч тээвэрлэх эрхийг сэргээхгүй байхаар болжээ.