| |
Таван газарт ойн түймэр асч байна
Хоёр аймгийн гурван сумын нутаг таван газарт ойн түймэр асч байна.
Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын Баянцагаан багийн нутаг "Зэлт гол” гэдэг газар энэ сарын 16-ны өдөр гарсан ойн түймрийг унтраахаар тус аймгийн Онцгой байдлын газрын 45 албан хаагч, Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын 22 албан хаагч, Аврах тусгай ангийн 23 албан хаагч, орон нутгийн 86 иргэн, нийт 176 хүн, 6 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж байна.
Мөн Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын Баянцагаан багийн нутаг "Янгаахайн-Ам” гэдэг газар энэ сарын 18-ны өдөр гарсан, Сэлэнгэ аймгийн Мандал сумын Түнхэл тосгоны нутаг "Малгарын-Энгэр” гэдэг газар, "Арцат-Уул” гэдэг газар гарсан ойн түймрийг унтраахаар онцгой байдлын алба хаагчид, орон нутгийн иргэд, хилийн ангийн албан хаагч ажиллаж байгааг ОБЕГ-ын Гамшгийн шуурхай удирдлагын газраас мэдээлэв.
Булган аймгийн Сэлэнгэ сумын Сэлэнгэбүрэн багийн нутаг "Өвөр сүүжийн гол”-д энэ сарын 20-ны өдөр гарсан түймрийг тус аймгийн Онцгой байдлын газрын 19 албан хаагч, Хилийн 0286 дугаар ангийн 17 албан хаагч, орон нутгийн 10 иргэн, нийт 46 хүн, 4 техник хэрэгсэлтэйгээр тус түймрийг унтраахаар ажиллаж байна.