|
Видео

Шинэ мэдээ

Ш.Сайхансамбуу “Нарантуул”-аа зарна

"Нарантуул” ОУХТ-ийн босс, УИХ-ын гишүүн асан Ш.Сайхансамбуу  өөрийн ажил, амьдралыг хөл дээр нь босгосон захаа зарах гэж байгаа гэнэ гэсэн мэдээлэл чих дэлсч байна. 2012 оны сонгуулиас хойно  түүний  "Нарантуул” хүнсний битүү  захад  нь  ч, "Дэнжийн-1000” дахь "Нарантуул-2” захад нь ч дуу дуугаа авалцсан мэт гал гарч баахан хохирол амссан. Захаа шинэчилж барих гэж баахан хөрөнгө зарлагдсан бол түрээслэгчдийн хохирлыг барагдуулахад ч чамгүй үрэгдсэн гэж байгаа. Удаа ч үгүй эдийн засгийн хямрал нүүрлэж, монголчуудын амьдрал элгээрээ хэьтсэн учраас захад худалдаа, наймаа эрхэлдэг түрээслэгч нарын бараа гүйлгээ муудаж, банкны зээлээ ч, түрээсээ ч төлж чадахгүйд хүрсэн. Өнөөдөр "Нарантуул” зах хүнгүй шахам, наймаачид  нь зутруу байгаа нь үнэн. Тэгвэл босс нь "Нарантуул” захаа ийнхүү  зарахаар шийдсэн  гэсэн мэдээлэл нэлээд газар аваад байгаа аж.

 


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler