![]() |
Урд хөршөөс брэндийн бараа, бүтээгдэхүүн авахдаа анхаараарай
Гадаад хэргийн яамны Консулын газраас дараах сэрэмжлүүлгийг иргэдэд хүргэж байна.
Уг сэрэмжлүүлэгт "Иргэн та БНХАУ-аас "ADIDAS”, "NIKE”, "JORDAN” зэрэг брэндийн бүтээгдэхүүнийг зөвхөн албан ёсоор борлуулах эрхтэй дэлгүүр болон үйлчилгээний газруудаас худалдан авч байгаа бол худалдаа хийсэн баримт, тасалбар зэргийг хадгалахыг сануулж байна" хэмээн бичсэн байна.
Сүүлийн үед манай улсын иргэд дээрх брэндийн бүтээгдэхүүнийг хятадын албан ёсны бус борлуулагч нараас /Эрээн хотын "Вэньжоу” зах/ их хэмжээгээр дээрх бараа бүтээгдэхүүнийг худалдан авдаг болсон.
Гэвч тус улсын гаалийн байгууллагад бараа бүтээгдэхүүнээ хураалгаж, эд материалаар хохирох явдал гарах болжээ.
Учир нь БНХАУ-ын Гаалийн тухай хуулийн 21-р зүйлд "Зохиогчийн эрхийг зөрчсөн бараа бүтээгдэхүүн улсын хилээр нэвтрүүлэхгүй” гэж заасны дагуу брэндийн шошготой хуурамч бараа бүтээгдэхүүнийг тус улсын хилээр нэвтрүүлдэггүй аж.
