| |
Фэйсбүүк мэдээ: ХӨСҮТ-ийн эмч нар зургаан сартай охиныг оношилж чадаагүйгээс охин амиа алджээ
ХӨСҮТ-ийн эмч нар зургаахан сартай охиныг эмчилж чадахгүй байсаар байгаад охин нас барсан тухай нэгэн эмэгтэй өөрийн фэйсбүүкээр дамжуулан сэтгүүлчдийн группт бичин үлдээжээ. Тэрбээр "ХӨСҮТ-ын эмч нар 2015 оны 5-р сарын дундуур тууралттай ирсэн зургаахан сартай Болор-Уянга охиныг "Коор" хэмээн оношилж эмнэлэгт хэвтүүлсэн. Охины бие эмнэлэгт ирсэнээс хойш өдөр ирэх тусам хүндэрсэн байна. Ингээд нэлээд хэд хоногийн дараа шинжилгээ авч "коор биш байсан байна, гэхдээ өөрчлөлттэй гарсан" гэдэг хариулт л хэлжээ. Охиныг хариуцсан эмч Болормаа үзлэг хийх болгондоо "хатгаагүй дээрдэж байна" гэсээр охин сүүлдээ таталт өгч, цусаар хүндэрч эхлэхэд ХӨСҮТ-ын эмч нар эх нялхсын хүүхдийн эмч дуудаж үзүүлэхэд охиныг үзсэн эмч "энэ хүүхэд чинь хоёр уушгандаа битүү хатгаатай байна " хэмээн эмч нарыг загнасан гэдэг. Мөн эход харан ээж болох Батчимэгт "хүүхдийн ходоод цоорсон байж магадгүй " гэх зүйл хэлсэн бөгөөд охин сэхээрүү шилжсэн ч эмч нар нь "өнөө шөнийг давахгүй байх, хэрвээ өнөө шөнийг авчихвал маргааш хагалгаанд оруулна" гэсэн ч маргааш нь "ходоод нь цоороогүй юм шиг байна харин нарийн гэдэс нь цоорсон байж магадгүй, дотуур цус алдалттай" гэсээр охиныг оношилж чадаагүй. Ингээд баттай оношилж ч чадаагүй Болор-Уянга охиныг сэхээнд муу байхад "түүнээс муу хүүхэд ирлээ" гээд энгийн тасагруу шилжүүлсэн бөгөөд охин тасагт ирээд шөнөжин даралт нь унаж бие нь муудсаар дахин сэхээний тасагруу шилжсэн боловч 2015 оны 6-р сарын 3-ны өдөр буюу өнөө өглөө үүрээр өөд боллоо.Коорын тасагт хэвтэж байх хугацаанд охин маань зогсолтгүй ханиалгаж, 38,5-тай халуураад сандаргахад жижүүр эмч нь хичнээн цагаар алга болчихдог байсан сувилагч нар нь ингээд байна гээд охиноо бариад очих болгонд тайвшируулах унтуулдаг тариа л хийдэг байсан. Охин маань эмнэлэгт ийм хүнд ирээгүй буруу оношилж, буруу эмчилж л ингэж хүндэрсэн байхад сэхээнд ухаангүй байхад нь эмч нь "манай талаас бол одоо хийх юмаа хийсэн, коорын халдварлах хугацаа нь ч дууссан тиймээс дүүргийнхээ эмнэлэгрүү юм уу эх нялхасруу шилж чиний л сонголт" гэж хэлсэн хэмээн охины ээж нулимс дуслуулан хэлж байлаа. Үнэхээр ХӨСҮТ энэ их ачаалалтай үед коорын оноштой ирсэн өвчтөнүүдээс шинжилгээ авч мөн, бишийг нь тогтоолгүй таамгаар шууд хэвтүүлэн эмчилж дараа нь шинжилгээ авч байгаа тухай олон удаа хэвлэл мэдээлэлд иргэд санал бодлоо хэлж байсан. Тэгвэл энэ удаа коорын оноштой ирсэн охиныг ийнхүү оношилж чадалгүй байсаар ховоогийн мөнх бусыг үзүүллээ. Охины ээж хэлэхдээ "олон ээж над шиг хүүхдээ эрүүл саруул төрүүлчихээд эмч нарын буруугаас болж амьдын хагацал битгий үзээсэй " гэсэндээ та бүхэнд хандаж байна гэсэн юм
З.Одончимэг" гэжээ.
Б.Анир