|
Видео

Шинэ мэдээ

Бямба гаригт 16 дугаар байрны иргэд байрандаа орно

Өнгөрсөн дөрөвдүгээр сарын 23-ны өдөр Баянгол дүүргийн III хорооллын 16 дугаар байрны оршин суугчдыг нүүлгэн шилжүүлсэн. Учир нь уг байрны ойролцоо 18 давхар барилга барихаар барилгын суурь ухсанаас үүдэн 16 дугаар байранд цууралт үүсэх нөхцөл үүссэн юм. Тиймээс нийслэл болон холбогдох байгууллагууд хуралдан оршин суугчдыг ойролцоох зочид буудлуудад тараан байрлуулсан билээ.
 
Тэгвэл энэ сарын 23-нд буюу ирэх бямба гарагт 16 дугаар байрны оршин суугчид байрандаа эргэн орохоор болжээ. Энэ талаар Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн дарга А.Батмөнх "Одоогоор 16 дугаар байранд цемент цутгалтын ажлыг хийж байна. Энэ бямба гаригт байрны оршин суугчдыг байранд нь эргэн оруулна" гэлээ. 

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler