|
Видео

Шинэ мэдээ

16-р байртай холбоотой гарах зардлыг нийслэлийн Засаг даргын нөөц хөрөнгөөс гаргана

16-р байртай холбоотой гарах зардлыг нийслэлийн Засаг даргын нөөц хөрөнгөөс гарганаБаянгол дүүргийн 15 дугаар хороо, 3 дугаар хорооллын 16 дугаар орон сууцанд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан нийслэлийн удирдлагын зөвлөлийн хуралдаан өнгөрсөн долоо хоногт өргөтгөсөн бүрэлдэхүүнтэйгээр хуралдсан. Хуралдаанаар нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын гаргасан дүгнэлтийг үндэслэн нийслэлийн Засаг дарга захирамж гарган, орон сууцны ашиглалтын хэвийн байдлыг хангах, уг асуудалтай холбогдуулан хууль, журам зөрчсөн эрх бүхий албан тушаалтан, аж ахуйн нэгжид хариуцлага тооцох захирамж гаргахаар шийдвэрлэсэн. Үүний дагуу дараахь захирамжуудыг гаргалаа.

 
Нийслэлийн Засаг даргын  "Баянгол дүүргийн 15 дугаар хорооны 16 дугаар байрны ашиглалтын хэвийн ажиллагааг хангах талаар авах арга хэмжээний тухай” А/355 дугаар захирамж
 
1. Баянгол дүүргийн 15 дугаар хороо, 3 дугаар хорооллын 16 дугаар байрны барилгын сууринд барилгын норм дүрэм, стандарт, технологийн горим зөрчин, барилгын суурь газар шорооны ажлыг гүйцэтгэсний улмаас үүссэн нөхцөл байдалд хийсэн Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын улсын байцаагчийн 2015 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 07/008/207 дугаар дүгнэлтийн дагуу дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг үүрэг болголоо.
 
1.1.Баянгол дүүргийн 15 дугаар хороо, 3 дугаар хорооллын 16 дугаар байрны суурь суулгалтын зөрүү, барилга хоорондын хөрсний өөрчлөлт, гулсалт, хийц бүтээцийн төлөв байдлын судалгаа шинжилгээг мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлэх, судалгааны дүнд үндэслэн барилгын аюулгүй байдлыг хангуулах арга хэмжээ авахыг нийслэлийн Ерөнхий төлөвлөлөгөөний газарт

1.2.Барилгын буурь хөрсний байдалд хийсэн судалгаа шинжилгээний дүн, хөрсний нуралт үүссэн нөхцөл байдлаас үндэслэн хүчитгэлийн зураг төсөл боловсруулахыг нийслэлийн Зураг төслийн хүрээлэн, зураг төслийн дагуу бэхлэх, хүчитгэх ажлыг орчны болон зэргэлдээх барилга байгууламжуудын аюулгүй байдлыг хангасны үндсэн дээр тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж байгууллагаар яаралтай гүйцэтгүүлэх, гүйцэтгэлд нь захиалагчийн хяналт тавихыг нийслэлийн Хөрөнгө оруулалтын газарт;
 
1.3.Орон сууцны 16 дугаар барилгын бохир ус цуглуулах шугам хоолой, ТТ-1 тунгаагуурын далд шугам хоолойн ашиглалтын шаардлагыг хангуулах,  үерийн далан, лоткины хэвийн ажиллагааг хангах арга хэмжээ авч ажиллахыг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын Албанд

2. Дээрх үүссэн нөхцөл байдалтай уялдуулан авсан шуурхай арга   хэмжээний   дагуу  Баянгол  дүүргийн  15  дугаар  хороо,  3  дугаар хорооллын 16 дугаар  байрны  оршин  суугчдыг  нүүлгэн  шилжүүлж  байрлуулах, хөрсний суурь байдалд судалгаа шинжилгээ, сууринд хөрсний нуралтаас хүчитгэл, бэхэлгээ хийх, инженерийн барилга байгууламжийг засварлах болон бусад сэргээн босгох ажлын зураг төслийг боловсруулж, мэргэжлийн байгууллагаар яаралтай гүйцэтгүүлэхэд шаардагдах зардлыг норм нормативын дагуу тооцон хянаж,  нийслэлийн Засаг даргын нөөц хөрөнгөөс зарцуулж, холбогдох буруутай этгээдээр нөхөн төлүүлэх арга хэмжээ авахыг Тамгын газарт даалгалаа.
 
3.Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавих ажлыг холбогдох хууль тогтоомжид заасны дагуу зохион байгуулах, нэгдсэн удирдлагаар хангаж ажиллахыг Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбатад үүрэг болголоо.
 
Нийслэлийн Засаг дарга "Барилгын хууль тогтоомж зөрчсөн байгууллага, албан тушаалтанд хариуцлага тооцох талаар авах зарим арга хэмжээний тухай” А/354 дугаар захирамж
 
1. Холбогдох хууль тогтоомж болон газар эзэмшүүлэх гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтой  зөрчсөн "Би Жи Би Жи” ХХК-ийн газар эзэмших эрхийг хүчингүй болгох талаар саналаа боловсруулж, 2015 оны 4 дүгээр сард багтаан танилцуулахыг нийслэлийн Өмчийн харилцааны газарт
 
2. Баянгол дүүргийн 15 дугаар хороо, 3 дугаар хорооллын 16 дугаар байрны барилгын сууринд барилгын норм дүрэм, стандарт, технологийн горим зөрчин, барилгын суурь газар шорооны ажлыг гүйцэтгэсний улмаас үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан дор дурдсан асуудлаар санал боловсруулж, танилцуулахыг Тамгын газарт

2.1. Газар эзэмших, ашиглах эрх олгох, барилга байгууламжийн байршил тогтоох, архитектур төлөвлөлтийн даалгавар боловсруулах, барилгын эскиз зургийг батлахдаа шинээр барих барилгын зориулалт, хүчин чадлыг ашиглаж байгаа барилгуудтай уялдуулаагүй, өөрийн эзэмшлийн шугам, хоолойн ашиглалтын хэвийн нөхцөлийг хангаагүй, барилга байгууламжийн ашиглалтад хяналт тавиагүй, зураг төсөл боловсруулах, магадлал хийх, барилгын ажил гүйцэтгэхтэй холбогдсон зөрчлийг тухай бүр шалгаж дүгнэлт гаргах үүргээ зохих ёсоор хэрэгжүүлээгүй холбогдох албан тушаалтнуудад хариуцлага тооцох;
           
2.2. Засгийн газрын 2009 оны 204 дүгээр тогтоолоор батлагдсан "Барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, зөвшилцөх, магадлал хийх дүрэм”-ийг зөрчиж хот төлөвлөлтийн зай хэмжээ, барилгын бат бэх, галын найдваржилт зэрэг өндөр барилгын төлөвлөлтөнд тавигдах шаардлагуудыг тусгаагүй эскиз, ажлын зураг төсөлд магадлал хийж дүгнэлт гаргасан албан тушаалтнуудад хариуцлага тооцох, хяналт тавих талаар Барилгын хөгжлийн төвд санал хүргүүлэх;
 
2.3. Барилгын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэг, Засгийн газрын  2012  оны  151 дүгээр тогтоолоор батлагдсан  "Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх, ашиглалтад оруулах дүрэм”-ийн 2.4 дэх заалтыг зөрчиж, тухайн барилгын зураг төсөл боловсруулах болон угсралтын ажил гүйцэтгэх тухайлсан обьектын тусгай зөвшөөрөлгүй этгээдэд барилга угсралтын ажил эхлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл олгосон эрх бүхий албан тушаалтнуудад хариуцлага тооцох, хяналт тавих талаар Барилга хот байгуулалтын яаманд санал хүргүүлэх;
 
2.4. Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 5/14 дүгээр тогтоолоор батлагдсан "Нийслэлийн нутаг дэвсгэрт барилга барих газар олгох, барилгын эх загвар зураг батлах, барилга угсралтын ажил эхлүүлэх, ашиглалтад оруулах үйл ажиллагааны журам” болон холбогдох хууль тогтоомжид заасан барилгын суурийн улаан шугам тавих үйл ажиллагааны талаар хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлж, тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг ноцтой зөрчсөн этгээдэд хариуцлага тооцох, геодезийн үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлийг цуцлуулах саналыг холбогдох байгууллагад хүргүүлэх;
 
2.5. Нийслэлийн Онцгой комиссын 2015 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 01 дүгээр тушаалын дагуу үүссэн нөхцөл байдалтай уялдуулан авсан шуурхай арга  хэмжээний дагуу Баянгол  дүүргийн 15  дугаар  хороо, 3 дугаар хорооллын 16 дугаар байрны оршин суугчдыг нүүлгэн шилжүүлсэн, байрлуулсан болон бусад урьдчилан гаргасан зардлыг Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын 2015 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 07/008/207 дугаар дүгнэлтээр "Барилга угсралтын ажилд мөрдөх хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны үлгэрчилсэн заавар” БД12-101-05 дүрмийн 1.4, 1.5 дахь заалтыг зөрчсөн нь тогтоогдсон "Би Жи Би Жи” ХХК-иас гаргуулж, нөхөн төлүүлэх.
 
3. Барилгын архитектур төлөвлөлтийн даалгавар, батлагдсан зураг төсөл, магадлалын дүгнэлт, барилгын норм, дүрэм, стандарт, технологийн горим зөрчиж барилга угсралтын үйл ажиллагаа явуулж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудын талаарх танилцуулга, цаашид авах арга хэмжээний тухай санал, дүгнэлтийг нийслэлийн Удирдлагын зөвлөлийн хуралд 2015 оны 04 дүгээр сард багтаан хэлэлцүүлэхийг нийслэлийн Мэргэжлийн хяналтын газарт

4. Холбогдох хууль тогтоомж, дүрэм, журмаар хүлээсэн үүргээ зөрчиж, ажлын хариуцлага алдаж  ноцтой нөхцөл байдал үүсгэсэн албан тушаалтныг шалгаж, гэм буруутай эсэхийг тогтоохыг Улаанбаатар хотын Цагдаагийн газарт үүрэг болголоо.
 


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler