| |
Видео
Шинэ мэдээ
Иргэдээс авдаг 20 мянгын хураамжаа хүчингүй болгожээ
Авлигатай тэмцэх газрын ажлын хэсэг Барилгын хөгжлийн төвд төрийн өмчит
аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын чиг үүргийг судлан үзэх, иргэдэд
үзүүлэх үйлчилгээний ил тод, нээлттэй байдалтай танилцах зорилгоор
ажиллажээ. Ингэхдээ тусгай зөвшөөрлийн баримт бичгийг хүлээн авч,
хянахдаа иргэдээс 20 мянган төгрөгийн хураамж авч буйг үндэслэлгүй гэж
үзэн, шийдвэрийг хүчингүй болгуулахаар АТГ-аас албан бичиг хүргүүлсэн
байна. Энэ дагуу Барилгын хөгжлийн төвийн захирлын энэ сарын 13-ны
өдрийн А/128 дугаар тушаалаар уг тарифийг хүчингүй болгожээ.