| |
Хар нөмрөгтэй нууцлаг эмэгтэй Америкчуудын гайхашралыг төрүүлж байна
Хар нөмрөг нөмөрсөн нэгэн эмэгтэй АНУ-ын сониуч иргэдийн сонирхолыг сүүлийн үед ихээхэн татаад байгаа аж. Түүнийг Элизабет Полес гэдэг бөгөөд 56 настай аж. Мягмар гаригийн орой Виржиниад Элизабет Полесийг ирэхэд нь бид хоноглох газар хоол хүнс аваачиж өгсөн гэж цагдаагийн ахмад Даг Ватсон http://abcnews.go.com/ сайтад ярилцлага өгчээ. Цагдаагийн ахмад цааш нь ярихдаа "Түүний нөхцөл байдал үнэхээр сайн байх шиг санагдсан. Би түүнтэй маш олон зүйлийн талаар ярилцсан тэр маш эмх цэгцтэй юм билээ. Бидний тусламжинд маш их талархаж байгаагаа хэлсэн” гэжээ. Мягмар гаригийг орой Элизабетийг харахаар Виржиниа мужийн 100 гаруй иргэн цагдаагийн газрын гадаа цугларсан байжээ. Хар нөмрөг нөмөрсөн нууцлаг эмэгтэй Алабама, Охайо, Кентакки, Тенниси, Баруун Виржиниа гээд Америкийн бүх л мужуудыг дайран өнгөрчээ. Нийтдээ Элизабет 1600 км-ийг явган алхаж байгаа аж.
Америкчууд "Хар хувцастай нууцлаг эмэгтэй хаана байна” гэсэн нэртэй пэйж хуудас нээсэн байна. Одоо түүний пэйж хуудас өчигдөр оройн байдлаар /08.01/ 74,259 мянган лайктай фэйсбүүк хаяг болжээ. Элизабеттэй таарсан хүмүүс түүнтэй ярилцаж, туслахыг хүсдэг боловч эмэгтэй найрсгаар татгалздаг гэнэ. Тэрбээр "Хүмүүс өөрсдийнхөө асуудалд илүү анхаарал хандуулаасай гэж хүсэж байна. Намайг ганцааранг минь орхи” хэмээн хэлдэг байна.
Элизабет Полесийн эцэг 2008 онд нас барснаас хойш ээж болон ахын хамт амьдрах болжээ. Түүний ах Раймонд Полес нь 10 жил АНУ-ын аримд цэргийн алба хаасан ахмад дайчин аж. Мөн Элизабет Полес мусульман шашинтай төдийгүй Пентагонд ажиллаж байсан гэдгийг цагдаагийн газраас тогтоожээ. Виржиниа мужийн цагдаагийн ахмад Даг Ватсон түүнийг шашны итгэл бишрэлээс үүдэн ийнхүү аялж яваа гэж таамаглаж буйгаа http://www.washingtonpost.com/ ярьжээ.
М.АМАРЖАРГАЛ
http://www.medee.mn/main.php?eid=50513