![]() |
Нөөцийн махыг 4,900-5,950 төгрөгөөр худалдана
![Нөөцийн махыг 4,900-5,950 төгрөгөөр худалдана Нөөцийн махыг 4,900-5,950 төгрөгөөр худалдана](http://ene.mn/uploads/posts/2015-03/thumbs/1427690292_mah0330.jpg)
Нийслэлчүүдийн хүнсний хэрэгцээнд зориулан бэлтгэсэн 14.544.6 тн нөөцийн махыг өнөөдрөөс дэлгүүрүүдээр зарж эхэлнэ гэж албаныхан мэдэгдээд буй. Гэвч одоогоор худалдаалагдаж эхэлсэн газар алга байна.
Хүнс, хөдөө аж ахуйн яамнаасмэдэгдэхдээ "Өнөөдрөөс худалдаанд гаргаж амжихгүй л болов уу. Ямартай ч энэ долоо хоногтоо багтаан худалдаалж эхэлнэ” гэсэн хариултыг өгч байна.
Нөөцийн мах нийслэлийн зургаан дүүргийн 800-1000 орчим дэлгүүрээр худалдаалагдах аж. Харин үнийн хувьд үхрийн нэг кг мах нь 5950, хонь 5750, ямаа 4900 төгрөгөөр зарагдана. Энэ жил "Баатрууд тэнгэр” ХХК 3.212.7 тн, "Мах импекс” ХК 3.112.1 тн, "Мах маркет” ХХК 3.006.5 тн, "Эй Эн Ди Эм” ХХК 3.035 тн, Дархан хотод "Дархан мийт фүүд” ХХК 1081.4 тн, Эрдэнэт хотод "Эрдмийт” ХХК 1096.9 тонн мах нөөцлөн бэлтгэсэн юм.
![](/templates/kingnews/images/logo.png)