|
Видео

Шинэ мэдээ

Нөөцийн мах ирэх долоо хоногоос худалдаанд гарна

 

 Эдийн засгийн хүндрэлээс үүдэн төсвийн тодотголд танагдсан нөөцийн махны 4,5 тэрбум төгрөгт Засгийн газраас баталгаа гаргаж, 105 дугаар тогтоолоороо векселиэр баталгаажуулах хөрөнгө, векселийн хүүгийн зардлыг 2015 оны төсвийн тодотгол, 2016 оны төсвийн төсөлд зохих журмын дагуу тусгахыг Сангийн болон ХХАА-н сайд нарт даалгасан юм.

Урамшууллын мөнгө нь ийнхүү шийдэгдэж байгаатай холбогдуулан ХХААЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Н.Ариунболд Монголын Махны холбоо, мах бэлтгэлийн компанийн удирдлагуудтай уулзсанаар нэгдсэн шийдэлд хүрч чадсан байна. Монголын махны холбооны дэд ерөнхийлөгч М.Төмөрбаатар ”ХХААЯ-наас 2015 оны 3 сарын 13-ны өдрийн 22 тоот гэрээнийхээ дагуу үүргээ биелүүлж, бэлтгэсэн нөөцийн махаа худалдаанд гаргана уу гэсэн.

Санхүүжилтээс улбаалан цаг хугацаа алдсан ч нөөцийн махны амт, чанарт ямар нэгэн өөрчлөлт гарахгүй. Учир нь, мах бэлтгэлийн үйл явц нарийн дэг журамтай, стандартын дагуу бэлтгэдэг юм” гэлээ. Энэ жил "Баатрууд тэнгэр” ХХК 3,212,7 тн, "Мах импекс” ХК 3,112,1 тн, "Мах маркет” ХХК 3,006,5 тн, "Эй Эн Ди Эм” ХХК 3,035 тн, Дархан хотод "Дархан мийт фүүд” ХХК 1081,4 тн, Эрдэнэт хотод "Эрдмийт” ХХК 1096,9 тонн мах нөөцлөн бэлтгэсэн юм.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler