|
Видео

Шинэ мэдээ

Нөөцийн махны үлдэгдэл мөнгөнд баталгаа гаргана

Нөөцийн махны үлдэгдэл мөнгөнд баталгаа гарганаЗасгийн газрын хуралдаанаар нөөцийн махны үлдэгдэл мөнгийг баталгаажуулахаар шийдвэрлэжээ. Монгол Улсын 2014 оны төсвийн тухай хуульд тусгаж, тухайн төсвийн жилд санхүүжээгүй, гэрээний үлдэгдэл төлбөр бүхий өнгөрсөн онд борлуулсан нөөцийн махны урамшууллын дутуу санхүүжилтийн гүйцэтгэлийг хянасны үндсэн дээр баталгаажуулахыг Сангийн сайд Ж.Эрдэнэбатад даалгасан байна. Нийслэлчүүдийн хаврын хэрэгцээнд зориулж мах бэлтгэгчид 14.5 тонн мах бэлтгэж, нэгдүгээр сарын 25-наас эхлэн борлуулах байсан ч өнөөг хүртэл худалдаанд гаргаагүй байгаа юм. Учир нь, 2014 оны төсөвт махны урамшуулалд 14 тэрбум төгрөг баталсан боловч төсвийн орлогын бүрдэлттэй уялдуулан зарлага, санхүүжилтийг үе шаттайгаар санхүүжүүлж ажилласантай холбоотойгоор нөөцийн махны урамшуулалд нийт 9,5 тэрбум төгрөгийн санхүүжилт олгож, 4,5 тэрбум төгрөг дутуу санхүүжүүлжээ.

 

Ц.ЗАЯА

 

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler