| |
Видео
Шинэ мэдээ
Бензиний агуулах шатаж, хүний амь хохирсныг нуун дарагдуулжээ
14-ний өдөр ОБЕГ-ын харъяа Дархан-Уул аймаг дахь Улсын нөөцийн салбарын шатахууны хэсгийн 1000 тоннын багтаамжтай бензиний агуулах шатаж, хүний амь хохирсон онц ноцтой хэрэг гарсан байна. Эл хэргийг холбогдох албаныхан нуун дарагдуулж байсан нь саяхан ил болжээ. Түлэгдэж нас барсан иргэн тухайн нөөцийн салбарын үрийн нөөцийн хэсгийн механикчаар ажиллаж байсан Н гэгч аж. Тэрээр шатахуун ачуулах ажлын хэсэгт ороогүй байснаас гадна аюулгүй ажиллагааны заавартай танилцаагүй, гарын үсэг зураагүй байжээ. Мэргэжлийн бус хүнээр шатахуун юүлэх ажлыг гүйцэтгүүлсэн, хөдөлмөр хамгааллын аюулгүй байдлыг хангуулаагүйгээс гал гарсан байна. Гал гарах үед ОБЕГ-ын дарга, дэд дарга, дөрвөн газрын дарга бүгд ээлжийн амралттай байсан гэх мэдээлэл байна.